Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday, 5 March 2013

Хурд уу? Чанар уу?

Ажилыг 100 хувь хурдтай өөрөөр хэлбэл хугацаанд нь 70-80 хувийн чанартай хийх (A) эсвэл 50 хувийн хурдтай өөрөөр хэлбэл хугацаанд нь амжуулдаггүй мөртлөө 100 хувийн чанартай хийх (Б).

Та алийг илүүд баримталдаг вэ?

Мэдээж хоёуланг 100 хувь чанартай хийнэ гэдэг хүнд байх. Амжуулдаг хүмүүс ч бас байдаг л байлгүй.

Би лав тэгж чаддаггүй. Яг хугацаанд нь 80-90%-ийн чанартай хийдэг. Яагаад ч юм хугацаа хэтрэнэ, удна гэдэг миний хувьд байж боломгүй зүйл байдаг. Хэзээ ч хугацаа хэтрүүлдэггүй.

За тэгсэн нэг хэсэг би удаан мөртлөө 100 хувь чанартай хийх нь зөв юм байна гэж үзээд энэ аргыг туршиж үзлээ.

Ёстой нэг бүтэхгүй, бүр өөрөө багтарчих гээд их хэцүү байдаг юм билээ. Хугацаа хэтэрвэл тэгээл дээрээс тэнгэр нураад ирж байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд байсан.

За тэгээд A хувилбараа эргээд барьж авсан. Би тэр Б хувилбараар явж үнэндээ чадахгүй юм билээ.

Тэгэнгүүт Б хувилбараар ажилладаг хүнтэй хамтарвал за тэгээд би бол тэгээд багтраад байхгүй болно шүү дээ.

Ялангуяа манайхан аймаар сонин. Бүр өчигдөр хүртэл ийм юм тохиолдлоо. Би чам уруу шуудан явуулцан шүү гэж ярьж байгаан.

Дахиад 3 хоногийн дараа утасдахад өнөөдөр л нөгөө шуудангаа явууллаа гэж ярьж байгаан. Би бүр боогоод унаж байгаа юм чинь. Үнэхээр гайхмаар. Огт хийгээгүй зүйлийг хийсэн болгож ярьна гэдэг бол яаж ч бодоод бодоод өршөөгдөмгүй муухай үйлдэл.

Би худлаа хэлдэггүй биш. Тохиолдол гарвал худлаа хэлдэг. Гэтэл болоогүй зүйлийг өнгөрсөн цаг дээр худлаа хэлж бол арай л бишээ.

Би бүр гайхсы ш дээ. Яадаг яадаг мундаг боловсролтой ч билээ дээ. Тийм хүн шүү дээ.

Тэгээд яахав дээ. Миний хувьд бол нэг 7 хоногийн ажил байхгүй юу. Гэтэл 21 хоног зууралдаж байгаа байхгүй юу. Ёстой нэг ажилд нь хурд гэдэг юм байхгүй.

Би бол дайраад дайраад хурдлаал хурдлаал дуусгадаг. Тэгээд аймаар хурдтай хүн энд ирсэн чинь дарга юм хийж өгөхөөр юун хурдан хийчэв гэж мэгээд үнэн аймаар ва ха ха ха ха ха.

Тэгээд өөрөө хурдтай хүн чинь хүн юм хийхээр нөгөө хурдаа шаардаад тэгээд ёстой нөгөө байж суухаа олж ядаж байгаа юм даа.

Ялангуяа оюутан байхад зарим хэсэг оюутанууд хугацаандаа даалгавараа өгөхгүй. Багшаас хугацаагаа сунгачих гээл гуйгаал нээх сонин. Би бүр ойлгодоггүй ш дээ. Юманд чинь цаг нар гэж байна даа.

Хэрвээ багш хугацаагаа сунгавал би тэр сунгасан хугацаанд нь юмаа нэмж хийж чаддаггүй ш дээ. Яг нөгөө анх хугацаанд нь хийсэн юмаа л өгчихдөг. Яагаад ч юм тэр чанараар л гарч ирэг гээд дотроо хэлсэн байдаг.

Бүх юман дээр энэ жишиг давтагдвал бас хэцүү л байх л даа. Гэхдээ ерөнхий нэг араам бол надад хурд, цаг хугацаа гэдэг бол асар чухал юм.

6 comments:

  1. Би бас цагт нь хийж дуусгадаг. Оюутан байхад шалгалт хойшлуулахаар бараг л уурлана, шалгалтанд дандаа эхэнд орно. Хойно орлоо гээд тэрүүхэн хооронд дутуу уншсанаа гүйцээж амжих биш худлаа санаа зовж өнгөрүүлэхийн нэмэр.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тийн ингээд тогтчихдог юм шиг байна лээ тээн.

      Delete
  2. Мундаг юмөө, нээг их санаа алдав ккк

    ReplyDelete
    Replies
    1. Үгүй ээ одоо мундаг ч бас хаашаа еэн. Нэг тогтсон зуршил юм уу даа.

      Delete
  3. Ingeel zogsoo zaigui ooriigoo magtachihdag yum hahaha ( dotroo asar ih ataarhav)

    ReplyDelete
    Replies
    1. Үүе л дээ аая л даа наа наа наа

      Үзэл бодол ш дээ кккккккк

      Delete