Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday, 4 March 2013

Аймаар худалч

1см цас орно гэчээд 10 см цас орсон байхаар нь аймаар гомдов. Бүр голд орчлоо.

Би бүр шугам гаргаж ирээд хэмжсэн. 1 см цас бол би инээгээл гары ш дээ. 10 см болчингуут бас л эвгүй ш дээ.

Монголчууд эдний ТВ-ээр цаг агаарын мэдээг худлаа залдаг гээд байхаар нь итгэхгүй өмөөрөөд байсан чинь өнөөдөр ёстой цэцэг ургуулдаг гэнээ.

Энэ нутагт өвлөөс өөр улирал байхаа байсан юм шиг байноо. Ерөөсөө л өвөл өвөл өвөл цас цас цас.

Үүнийг нь мэдсэн бол анхнаасаа цасан дотор суудаг машин авч байснаас зүгээр трактор авдаг байж ва ха ха ха ха ха.

Амар байхгүй юу дээгүүр нь гараал гараал гараал юу ч тоохгүй инээгээл. Цас ухаал зогсохгүй.

Тэвчээрийн утас ч бас л мурилзаж эхэлж байна шүү. Битүү цас аааааарррррррррррррррррр.

Өнөөдөр нэг тэнгэр рүү харж байгаад цас орохоо болиочээ гэж хэлдийм үү гэснээ больчлоо. Хүний нутгийн тэнгэрт ингэж хэлж болдог ч юмуу үгүй ч юмуу.

Инээмээр байхын. Цас орохоо хэзээ больхын бол доо.

4 comments:

  1. manai mgl ch hajuud ni dulaahan saihan yumaa

    ReplyDelete
    Replies
    1. + энэ тэр болцон байсан уу? Энд бүр нар үзээгүй үгүй ээ мөн их удаж байна. Байнга бүрхэг тэнгэр цас оржийн даа. Ирэх 7 хоногт 30 см цас орно гэсээээн.

      Delete
  2. хэхэ монголд аягүй гого дулаахан байнаа

    ReplyDelete