Юунд ингэж өөрчлөгдөнө вэ ТБ мину.
Нээх хөөрхөн цайлган, хөдөөний, улаан хацартай хүүхэн ирсэн чинь одоо бүр барагтай бол ам дуугарахгүй зэвүүн дотогшоо болжээ.
Хүн юм асуугаал ярих гэвэл:
- Өө тийм үү?
-Харин тийн
-Байдгаараа л
-Сонин юу байхав дээ
-Би ч одоо юу ярьхав дээ
-Надад ч одоо сонин дуулгачихмаар юм алга даа
-Амьд арзайж, мэнд мэлтийж байна доо
-Өө тэгээл
... гэх мэтээр л ярьдаг болсон байна ш дээ.
Урьд нь бол хүүшээ би харин тэгээд явж байсан чинь тэндээс нэг юм юугүй гүйж ирээд, юуг нь мэдэхгүй зогсож байсан чинь харин автобус байсан байна лээ ш дээ гэж мэгээл ва ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ах ха ха ах ха.
Тэгсэнээ Монгол уруу найз хүүхнүүд рүүгээ цахим захидал бичээл, хүүшээ шилэн тирко чинь размертэй байдын байна ш дээ.
Размер байдаг гэж мэдээгүй ш дээ. Тэгээл авцан чинь харин жоохон хүүхдийн тирко авцан байсан байна лээ ш дээ гэж мэгээл ва ха ха ха ха ха ха ха ах ах ах ха ха ах ах ах ах ах ах ах.
Одоо тэгээд найз нөхөд, хамт олон ч яахав. Олон янзын хүмүүстэй харьцаад сурсан хүмүүс үсрээл энэ нэг юм нээх галзуу байсан чинь харин дуугай болоод ирж гэнэ байх.
Гол нь хөдөөнийхөн маань одоо юу гэх вэ гэхээр хүүеээ нөгөө Түмэн тэмээтийн охин аймаар ярваак үгүй ээ хөдөөнийхөн чинь тэгж ярихгүй аймааар их зантай болжээ гээл яриал.
Одоо тэгээд хөдөөнийхөн чинь гар утастай болцон. Орой хонио хотлуулчаал өдөр юу болсон, хонинд яг хаашаа явсан, дээгүүр хэдэн хэрээ, доогуур хэдэн гөрөөс өнгөрөв гээл ярьна.
Тэгж байснаа л хүүшээ нөгөө ТБ ирж гэнэ. Ус голсон ямаа шиг л хүн байна гэнэ гэж мэгээл, нэгжээ үрэн барин намайг яриал ва ха ха ха ха ха ха ха ах ха ха.
Өөрөө ургуулж бодоол, дүрслээл бичээл ва ха ха ха ха ха ха ха ха ах ха.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
нэлээд дотогшоо болдийншүү... сонин юм тохиолдох болгонд найзууд руугаа ярихаа болиод, дотроо бодоод, нэг мэдсэн мартаж орхиод.. нас явж байгаагийн шинж байж мэдэх.. хэхэ
ReplyDeleteнэлээд дотогшоо болдийншүү... сонин юм тохиолдох болгонд найзууд руугаа ярихаа болиод, дотроо бодоод, нэг мэдсэн мартаж орхиод.. нас явж байгаагийн шинж байж мэдэх.. хэхэ
ReplyDeleteХарин тиймээ хэ хэ хэ.
DeleteНас ч ёстой шааригдаж байна даа хэ хэ хэ