Цаасаар бол тоглодог орон чинь Канад шүү дээ.
Би нэг талыг нь ашиглаад цаасыг хаяж чаддаггүй, заавал нөгөө талыг нь ашиглаж байж хаядаг юм. Нэг л хаяж чаддаггүй юм.
Бүр хэрэглэхээ байг гэхэд гарахгүй байгаа бал энэ тэрээ сараачиж байгаад хэрэглэсэн болоод сэтгэлээ тайвшруулаад хаяна.
Гэтэл энэ улсад цаас хэмнэж байгаа хүн ганц би л байх шиг байна ва ха ха ха ха ха ха ха ха ах.
Эд нар нээрээ их багагүй ёстой цаас гэдэгийг чинь үрээл, хаяаал үнэхээр аймаар зэрлэг ш дээ. Модтой газрын улсууд ийм байдаг байх даа.
Бүр ямар ч шаардлагагүй юман дээр захидал явуулды ш дээ. Хайран цаас, дугтай хоёр байгаа даа.
Би тэр хэрэггүй захидалуудынх нь арыг ашиглана гээл хадгалаал байсан чинь уул шиг л юм болсон байна.
Сургууль, албан газар, номын сан, шуудан холбоо ер нь бүх газар цаасаар бол тоглоол тоглоол явчихна. Ёстой тэр арвилан хэмнэх за байг ядаж ашигтай үрэх гэдэгийг чинь мэдэхгүй ш дээ.
Бид нар чинь одоо хүүхэд байхдаа цаас гэдэг юмыг чинь яаж нандигнаж, хайрладаг гэдэгийг бүр сайн сурчээ.
Дүүрсэн дэвтэрийг чинь базаж байгаал данх арчаал, ээ мөн цайны данхыг нүүрээ харагдтал арчдагсан.
Дээрээс нь нөгөө муу цаас чинь бас болоогүй бүр ариун цэвэрт хүртэл ашиглагдана шүү дээ ва ха ха х ах аха ха ха ха ах ах ах ах ха. Черниль энэ тэр нь бол дүүрсээн дүүрсэн ва ха ха ха.
Цаас гээд хаях юм ёстой байдаггүй. Би бүр дүүрсэн дэвтэрээ гал түл гээд өгч чаддагүй. Шуудайлж байгаад аваачиж тушаадаг байлаа ш дээ.
Энд сургууль дээр хүртэл цаасаар ёстой булаал хаяна гэж мэд. Яг яах гээд байгаан гэмээр л хэрэгтэй хэрэггүй, шаардлагатай, шаардлагагүй цаасаар булж өгнө.
Би нөгөө дүүрээгүй цаас хаядаггүй хүн нөгөөхийг нь хуримтлуулсаар байтал даахгүй нохой булуу хураана гэгчээр өөрөө өөртөө л гай авчрах юм даа.
Бүр тоолоол суужийн. Хэчнээн цаас байна. Юунд хэрэглсэн болоод хаяхав гээл.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Энд бас адилхан, эхэндээ хайрлаад л нэг тал нь хоосон цааснуудыг цуглуулж охиноороо зураг зуруулдаг байсан чинь зарим гоё зургийг нь хадгалах гэхээр нөгөө тал нь хэрэггүй бичигтэй болж таараад сүүлдээ нүдээ аниад хаядаг болсон.
ReplyDeleteХаана билээ хонгоруушка мину?
DeleteХарин тиймээ тэгээд ашиглаад хадгалах гэхээр сүүлдээ болдоггүй юм билээ. Биеээрээ мэдэрч байна.
Япон бас цаасаар булдаг юм ш дээ. Бүр бага сургууль нь л гэхэд охиныг цаасаар булж байна шд. Бүх юм нь цаасан бичиг баримтан дээр суурилж явагддаг юмуу хаашаа юм. 7 хоног бүр уут дүүрэн цаас гаргаж хаяж байна, зөвхөн шуудангийн хайрцагт ирсэн реклам шдээ.
ReplyDeleteХарин тиймээ. Би тэр шуудангийнхаа хайрцагт илүү дутуу юм хийлгэмээргүй л байхын. Бүр заримдаа гадна нь бичээд наамаар санагдах юмаа.
Deleteямар аймар юм бэ ...
ReplyDeleteцаасыг ч гэсэн манайх бас ашиглаж сурах хэрэгтэй .. албан бичиг гэхээр зөвхөн нэг нүүрэндээр бичигддэг зүйл байна ..
улаан гэрлээр тэгэж бичигдэнэ...
би боддын... ар дээр хэвлэдэг болмоор байхынмаа гэж ..
Уг нь тэгмээр л байгаан. Тэгээд манайхан ч гадныханыг дуурайхдаа гаргуун шүү дээ.
DeleteЦаас хэмнэж байгаа нэгнээ мангар тэнэгээр нь дуудаал сайхоон сайхоон.