Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday, 2 March 2013

Арга чарга байна уу?

Бүх юмаа өөртөө наагаал бөмбийгөөл, пөөнийсөн юм онгоцонд суучий гэсэн чинь уучлаарай ТБ минь тийм сайхан юм байдаггүй юм байна.

Монголд ойрхон хүмүүс ийм зовлон мэддэггүй байх. Гэтэл миний хамгийн дээдээр мэдрээд байгаа, өдрийн бодол, шөнийн зүүд болоод байгаа асуудал бол нааш цаашаа явахад илүүдэл ачааг аргалах шүү дээ.

Би зөвхөн Канад улсын хилийг давахын тулд дотроо 3 онгоц сольно. Түүний дараа дахиад онгоц сольж байж Улаанбаатарт бууна.

Энэ бол ердийн жишээ. Ер нь бол би нэг хэлэх гээд байдаг юм чинь ядаж ганц за бүр байг бүр 2 удаа онгоц солиод Улаанбаатарт буудаг бол ямар уу? Гоё биз дээ. Жишээ нь: Парис-Москва-Улаанбаатар. Асуудал байхгүй байгаа биз.

Гэтэл энэ Air Canada илүү гарсан ачааг хэдэн кг ч байсан хамаагүй зөвхөн нэг чиглэлд 100 доллараар үнэлдэг юм байна. Тэгэхээр би Канадаасаа гарах гэж нөгөө 3 онгоц дамжиж 300 доллар түүнээс цаашаа Сөүл эсвэл Бээжин орох гэж дахиад 100 доллар. Аймаар уу?

За тэгэхээр аль болох ахиухан хог новш авч явахын тул өчигдөрөөс эхлээд нарийн төлөвлөгөө боловсруулж байна. Хамгийн түрүүнд толгойд ирсэн бодол бол бүх бөгжөө 10 хуруундаа хоёроор нь ч болтугай зүүж болох юм байна. Гайхалтай нь надад ухаад ухаад ганц нэг бөгж хэлбэртэй юм гарч ирлээ. За асуудал алга.

Дахиад өөр 10 хуруу шиг нэг юмыг 10 ширхэгээр уусгадаг ид, шидтэй эрхтэн байна уу? Ядаж энэ хөл 4 байсан бол тээн хоёр гутал өмсөөл орчий ш дээ ва ха ха ха ха ха ха ха.

Бүх хувцасныхаа ярликийг авч хаядым уу яадын одоо. Гутлынхаа улавч энэ тэрийг аваад орхих уу яах уу?

Ном дэвтэр бол бүр ойртуулах ч үгүй. Бүх хэрэгтэй гэсэн юмаа сканердээд өөр рүүгээ цахимаар илгээнэ.

За тэгээд 23 кг Х 2=100 кг гээл гаргадаг тооны шинжлэх ухаан байна уу? 46кг + кабины 10 кг = 56 кг. 56 кг дотор нээрээ юу багтахын бэ? Хоёр куртик 3 гутал хийгээд дүүрчлээ ш дээ.

Аая яааяааа нээрээ андуурсан сугалаа юмаа. Яаж их юмыг бага жинтэй болгох вэ? Үүнд одоо нарийн арга чарга байна уу та минь ээ?

10 comments:

  1. Chi USA ruu achaagaa yavuulah bolomjtoi bol USA ruu achaagaa yavuulaad tend tanidag hun bval guigaad cargogoor Mgl ruu yavuulsan ni arai hyamd tusah bh shuu. Amerikaas 7 honogt achaa hurgedeg uilchilgee baidag yum bishuu, neted l humuus baraa zahiad 7 honogin dotor ochno geed bdg yum bilee.

    Esvel yavah boloogui bol beleg selt avch yavah yum humaa usan ongotsoor turuuleed yavuulchihoo hehe. Gertee harih bolohoor terendee ch enendee ch geel, gertee tm ch iim ch um avch yavmaar sanagdaad hetsuu shuu. Erteed bi ni yavahdaa neg hunii zaaj ogson arga heregleed ee. Dotroo bol aigaastai sht.

    Achaagaa bichuuleheesee omno gar teeshind avch oroh 2,3n bondgor umaa lockond hiigeed nuutsan.

    Suudal bichuuleh uyed chemodan 23kg, gar teesh gj jijkeen bondgor um, minii ooriin tsunh l haragdaad baidag hehe. Tsunhendee bas duuren chiher miher chihtsen bgaa shuu bas tuntiitel ni kkkk. Gyals suudlaa bichuulchees locknoos achaagaa avaal oroh gsen aigaad salgalaad l bur neg hulgaich shig bsaan. Tegeel yahav dee iluu bondgoroo chireel orson doo. Dotogshoo orood yahav tergen deer turees yavchihna. Yag ongotsondoo suuh hesegt bol ter hund bondgor umnuudiig barij orno gedeg bol yaaaaya bas l hetsuuiin bilee.

    Hunii gar tsailgah um hum ahuihan avmaar bval erthen ochood duty free-s bolomjiin unetei hoorhon um zondoo oldoh bhaa. Tegvel achaand tootsogdohgui sht. Yaj 6n tsag nisnee gj boddog hun chn chamtai ooriigoo haritsuultal bi chn harin davartsan hun uu ugui yu hehe.

    Daraa harihdaa usan ongotsoor iluu dutuu umaa turuuleed yavuulchnaa l gj bodood bgaa.

    ReplyDelete
    Replies
    1. USA явна гэхээр нөгөө 400 доллараас чинь их мөнгө гарах гээд байнаа. Ёстой чанга байнаа.

      Юун тэр бэлэг сэлт мэлт юу ч байхгүй. Өөрийнхөө хэдэн хэрэгтэй юмаа авч явах гэж үгээ хэлж байна.

      Уг нь наад арга чинь болох л байх. Даанч одоо нөгөө олон онгоц солих хүн наана нь ухаан алдаад унах байхаа.

      Жижиг чемодан дээр нь цахимны цүнх дахиад ардаа үүргэвч үүрэх л юм шиг байна ккк.

      Delete
  2. За би бол ичихгүй хоёр гартаа хоёр цүнк, нуруундаа бас нэг цүнк, өвөртөө бас нэг цүнк дүүжлээд онгоцонд суудаг хөөн. Ичмээр юм байна лээ шдэ хахэхэхэ

    Америкаас таньдаг хүнтэй бол тэндээс машин ачуулж байгаа хүмүүсийн машинд чихээд явуулах сайхан арга байна. Манайхан зөндөө их ачаа тэгж ачуулаад байдын.

    2-3 сарын дараа ирдэг юм байна лээ...

    Нээрээ ачаа хэтэрнэ гэж асуудал шоо, манайхан л тэрэнд өгнө энэнд өгнө гэж хог цуглуулсаар яах ч аргагүй ачаа нь хэтэрдэг. Гадныхан бол солих хувцас тэгээ л болоо шд Жинхэн individual байхын ашиг тус тэгэхэд л гарч байгаам хэхэ

    ReplyDelete
    Replies
    1. Америкт ойрхон бол үнэхээр асуудал алгаа. Даанч бас өчнөөн хот мот дамжиж байж орхын байна. Бөөн зардал бурхан минь.

      Ёстой үстэй толгойгоо зулгаажийнаа.

      Delete
  3. Turkish airlines Ulaanbaatar yavdag bolson yum bilee, tedniih neg hunii achaa 30 kg gesen shuu (mongol yavj bgaa bol)...

    ReplyDelete
    Replies
    1. Яасан сайхан авиа компани вэ????

      Delete
  4. яасан тансаг юм карго энэтэрээр явуул .. эсвэл тэр америкаар дамжуул

    ReplyDelete
    Replies
    1. Карго нь байна. 1 кг нь 16 дойлуур лаг байна уу?

      Delete
  5. Тэр олон онгоц солих бол хэтэрхий их юм гартаа барьж явбал замдаа амиа хорломоор санагдана шдээ. би л лав тэгдэг. бас 4 онгоц сольж байж Улаанбаатар буудаг юм. тэгээл лаптопоо хүртэл ачаанд өгөхгүй бол амьд буумгүй шүү дээ. тэгээд ч хэдэн кг ч хамаагүй 100 гэдэг чинь гайгүй байна шдээ. тэгээд өгчихсөн нь дээрээ. он гарахын өмнөхөн Германаас цуг ирсэн нөхдүүд хамгийн их нь 900 евро, тэгээл 850, 600 гээд илүү ачаандаа төлсөн шдээ. Тэгээд бүүр болохгүй бол Америк руу явуулаад кг нь 7 дойлуураар авчирдаг карго байна лээ тэрүүгээр авбал нээх ялгаагүй ч болох юм бол уу даа.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ би бүр сүүлд ДС орохдоо цахимаа чирж явах гэж үгээ хэлсэн.

      Яанаа тийм үү Тэд бодвол дандаа л бэлэг сэлт чамин юм авсан байх даа. Надад тэднүүд нь байхгүй ккккк.

      Америк явна гээл бодчоод байсан чинь яг зардалаа тооцохоор энд бараг мөнгөө өгөөд явсан нь адил болох гээд байна шүү.

      Delete