Би ер нь урд төрөлдөө энэ Кюбэк хүмүүсийн хаан нь эд нар миний зарц, ардууд байсан байхаа ва ха ха ха ха ха ха ха ха ха ха.
Өнөөдөр зам дээр хайрт машин маань унтраад өгөвөө хө. Ядаж байхад энд тэнд гарааж байхгүй. Яг хурдны зам дээр орохын тэнд унтраад өгсөн.
Би яаж ч асааж чаддаггүй. Чааваас даа миний хийдэг юм чинь түлхүүрдээл худлаа хаазлаал аая яааяаа.
Тэгээд одоо минийн мэддэг ганц арга чинь өөр машинаар холбож асаах шүү дээ. Уг нь надад тэр холбодог холбогч утас, хавчаар юу ч юмб дээ тэр нь байсын. Эд нар хулгайлаад аваад явсан.
Би дахиж аваагүй ээ.
За тэгээд яахав дээ худлаа гараа өргөөл зогсоод байлаа. Эд нар ёстой зогсоноо гэж гонжийн жоо голионы хошного шүү дээ.
30 минут хэртэй болсоны дараа нэг залуу зогслоо. Надад холбогч байхгүй. Би ч за зүгээр, баярлалаа гээл явуулцан.
Дахиад 30 минутын дараа нэг ахимаг насны хүн зогслоо. Би үнэндээ яарч явна гэнээ. За зүгээр зүгээр баярлалаа гэсэн чинь ЧАМД ДУУДАХ ТАНЬДАГ ХҮН БАЙХГҮЙ ЮМ УУ?
Ийм асуулт асууж миний голыг гогдож байгаа байхгүй юу. Байсан бол би ингээд өрөвдөлтэй царайлаад зам дээр гараа өргөөд зогслоо юу тээн.
Аймаар гол уруу нэг юм огшоол гараад ирсэн. Шарандаа машинаа цоожилж хаяаал хамгийн ойр гарааж хаана байна гээл алхцан.
Хоёр цагийн дараа олсон. Машинаа холбуулж асаалгасан. Машин асахад хүн юм бол бариад үнсмээр л байлаа.
Энэ хүмүүсээс би нээх их юм нэхээгүй гэж боддог. Ганцхан хүний сайхан сэтгэл гэдэг байдаг бол зам дээр зогссон нэг муу эмэгтэйн машиныг асаагаад өгчих боломж маш их байлаа.
Хар нүдний шилтэй аймшигийн том комсомол шиг машин унасан хүүхнүүд ямар их зөрсөн бэ. Зарим нь бүр би барьж аваад хүчиндчих гэж байгаа юм шиг царай гаргаж харж энэ тэр.
Үнэхээр хүний сайхан сэтгэл, тусч гэдэг юм энэ хүмүүст 00 юмаа.
Хэрэв манай Монголд нэг гадаад ингээд зам дээр зогсож байсан бол манайхан яаж гүйж харайж улыг нь долоочих шахаж долдигнож байх байсан бол доо.
Монголд байдаг гадаадууд өөрсдийгөө нээх тасарсан хорвоод хосгүй мэргэжил, мэдлэгтэй хүмүүс гэж боддог байх даа. Зайлуул, сайхан сэтгэлтэй, тусч ард түмний сайхан сэтгэлээр өөрийнхөө нутагтаа ч авч чаддаггүй цалинг авч юм үзэж, нүд тайлцгааж байгаа хүмүүс дээ хөөрхий.
Машиндаа хандаж хэлэхэд би чамгүйгээр хаашаа ч явж чадахгүйгээ мэддэг. Гэхдээ би чамайг хүндэлдэг. Би тамхи татдаггүй. Шар гэрлийг чинь барагтай бол асаадаггүй шатахуун байнга хийдэг.
Би чамайг угаадаггүй нь үнэн. Гэхдээ хол явж, шавар шавхай болгодоггүй. Чи ганцхан дахиж битгий зам дээр унтраарай хайрт минь.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Kubek hun gej yamar hun yum?? kkk.
ReplyDeletehttp://en.wikipedia.org/wiki/Quebec
DeleteЭд нар шүү даа.
yaasn uudgui humuus we, zam dr yadarsn neg hund tus bolcihgui. Ingehded duudlagiin mashin zasdag uilchilgee, esvel mashinii daatgaliin companias unegui irj zasaj ugdug ym bdaggui ym uu? manai solongost (manai gechihjee) mashin zam dr untarlaa, evderlee, osol gargalaa, osold orloo shuud daatgaliin company-ruu zalgaad 30min-1 tsagiin dotor ireed buh asuudal shiideed yawaad ugnu shuu dee.HUleehed l boloo, Solongosiin ganst shn ym n yamar ch ajiliig mash shuurhai hiih ym daa.
ReplyDeleteТийм үйлчилгээ байнаа хө. Гэхдээ ноднин дэлгүүрийн гадаа миний машин унтраад дуудлагын газар уруу утасдаад хэлсэн чинь очино гэж хэлээд ирээгүй. Би шөнөжингөө хүлээгээд. Тэгээд цүр цөхрөнгөө бараад машинаа орхиод ирсэн чинь шөнө нь хамаг юмыг маан дээрэмдээд аваад явсан байсан.
DeleteМаргааш нь ажилынхаа Кюбэк хүүхнээр яриулаад яасан нэг хүн ярьсан өчигдөр гэсэн чинь өө тийн нэг Хятад ярьсан. Нээх тоогоогүй ш дээ гэж хэлмой хө.
ээ хөөрхий дөө чи минь, ёстой баларсан байна шдээ, Монголд ч бас тиймэрхүү болж байгаа дөө.
ReplyDeleteБи гэж хүн нэг засварын газар дугуйгаа нөхүүлсийн, тэгээд дугуй хийж өгөөд мөнгөө авчих байх гэж бодсон чинь чи яаахын тэгээд дугуйгаа хийлгүүлхиймуу нтр гээд сонин уншаад суучихаар нь шарандаа гараад л 5мин-д сольж байгаам чинь, бүүр шар гозойгоод, нэг муу хүүхэн явж байхад сольж өгчихөөд л мөнгөө нэмээд авчихна биздээ нээрээ. Хажуугаар хүмүүс яваад л, яваад л , би үнэн сүүпер хүүхэн юм болохоороо гялс сольсон доо. Уул нь ч дугуй солих амархан л ажил. Гэхдээ тэр үед үнэхээр ээ чааваас даа гэж бодож байгаам чинь.
Монголд бол нээрээ би зүгээр утас цохиол болоо ш дээ. Найз нөхөд, ах дүү, амраг сада н бүгдээрээ л гүйгээд ирмой ш дээ.
DeleteЧи бүр дугуйгаа солиод яасан мундаг юм. Би тэр дугуйныхаа опудны болтыг ч эргүүлж чадахгүй юм билээ.
uudgyi xymyys ve, manai nuxur bid 2 bol neeree tgd garaa urguud btugai evdersen yanztai mashintai xyn zogsoj bval xolbood asaax tudii yumand tuslaal yavdag daa. xolbogchiinx ni xavchaar ni bas tasraad unatsan bj shyy, :P. neg udur bid 2 ch bas tegeed bashin asaxgyi zogsoj bx yum bilyy gej boddiin sh d.
ReplyDeleteХарин тиймээ тэгж бодсон чинь тэгдэггүй хүмүүс юм байнаа.
DeleteХүний нутгийн тэнгэр нь хүртэл ХАТУУ. Хурдан буцаж ирдээ хүү минь.
ReplyDeleteХэ хэ хэ
DeleteYur n kanaduudtai taarch baival budaa bolgoj baih heregtei yum baina. Deer bi bas neg kanadtai margasan yum. Yur n angli france tsustai humuus olon zuun jil azi afrikiig kolonchilson myangan ardchilal yariad ch tsaaguuraa kolonii genee tavih yagaa chgui buzar etgeeduud l dee. shuluuhan helhed.
ReplyDeleteСонин сонин юм их л байдаг юм байна.
Delete