Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 20 March 2013

Худлаа ч гэсэн...

Худлаа ч гэсэн захих юм байна уу гэж асуух эрх надад алгаа ва ха ха ах ах ах ах ах аха ха.



Шал худлаа авч очиж чадахгүй байж тийм биз дээ. Шууд шударга нь дээр ва ха ха ха ах ха.

Бэлэг мэлэг горьдож мээм зээмээ хавдуулаваа та минь ээ. Замаараа ганц 2 уут чихэр авч очихыг бодно.

Хоёр чемодан авч явна гэж тооцоолж байсан чинь хоёр дахь нь үнэтэй болонгуут нөгөө олон, дамжлага шат гээд дэлхийг хагас тойрох хүн чинь одоо хэдэн удаа 70 доллар төлөх билээ дээ.

Ачаа гэж амаар гараал, буцаж чихээл тэгээл байж байна. Ямар сайндаа Со намайг чи ч ойрхон бол таксигаар явах хүн байна даа гэсий ш дээ ва ах аха ха ха ха аха ха ха.

Би хаяж чадахгүй хүүхэн юм. Бусдаар бол Со шиг хаядаг бол би нээрээ аймаар хөнгөн, инээгээл онгоцонд суулаа.

Одоо тэгээд ачаа мачаанаасаа аймаар их ичиж байнаа ва ха ха ах аха ха ха аха ха ах.

Буянт Ухаа дээр л буухад их ачаатай, тэр олон хүн хүлээсэн танхимд гарч ирэхэд л ганц удаа од болох боломж байна уу гэхээс ва ха ха ха ах аха ха бусдаар бол нээрээ мэдэхгүй.

Тэгээл яг очихоор нэг л их түнтийсан чемодан доторхы нь ухахаар юу ч байхгүй байдаг тээн.

Хүний захьсан юмыг авч очиж чадахгүй байж шал худлаа какарч эсвэл нээх мундаг хүн болох гэж худлаа ам гараад яахав.

Би өөрөө маш том бэлэг шүү дээ ва ах ах ах аха ха ха ха ха ах аха ха ах аха ха аха ха аха ах ха.

6 comments:

  1. Hi, naiz n chamd neg aytaihan core i5 notebook zahiya! ;D

    Chi washingtond baidag ene sakura mongol parcel (utas: 7033387498) uilchilgeend iluu hairtsagnuudaa ilgeegeed gartaa baga yumtai zuvhun humuust uguh belge huvtsasaa avaad yavj boliishd.

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа.

      Уг нь ДС яваад ачаагаа өгнө гэж төлөвлөж байсан чинь зардал нь бараг яг таарч гарсан.

      Эндээс АНУ уруу явуулахад л үнэ нь аймаар өндөр гарсан. Тэгээд тэндээс Монгол уруу бас үнэтэй.

      Delete
  2. hehehe tiin shde naizuuddaa geriihendee l ooroo mash tom beleg shuu dee, ingehed hezee ireh gej bgaan

    ReplyDelete
    Replies
    1. Замын айлаар бууж мордоол удахгүй очино доо хө.

      Delete