Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 13 March 2013

Хил дамнасан наймаачин

Интернэт гэдэг юмгүй үед би гадаадад ирсэн бол тэгээл Ума Хум яршиг зүгээр.

Манай Франц найз хүүхэн Францаас Мексикт байдаг Франц найз хүүхэндээ Канадад байдаг надаас ном авч зарж өгч байна.

Ямар вэ? Гангарч байгаа биз дээ? Нэг нь авчий тэртээ тэргүй наад хичээлийг чинь би намар үзнэ гээл, нөгөө нь зараад өгчий чамд хэрэггүй л юм бол гээл нээх хөөрхиймаа.

Одоо нөгөө номоо зараал шуудангаар явуулах гэхээр нөгөө алдарт Канад шуудан чинь тэрбум төгрөг нэхнэ шүү дээ. Үнээр аймаар үнэтэй ш дээ.

Би 12 сард үеэл дүү рүүгээ нэг жижигхэн илгээмж явуулсан. Тэр одоо хаана яваа юм бүү мэд. Тэнгист живсийм уу яасын.

Зарах юм байнаа байна. Машин байна, явган дугуй байна. Машин ч яахав ноднин 100 доллараар үнэлэгдэж байсын. Одоо тэгээл хэд ч гэсэн энэ жил нүдээ аниал өгөхөөс өөр аргагүй.

Явган дугуйгаа харин үнэд хүргэчих юмсоон. Машин авсанаас хойш энэ муу амьтныг эдэлсэнгүй. Эдлэхээсээ наана одоо чинь дээр нь суунгуут нөгөө бөгсний хамгийн цаад талын ясанд тулаад шууд нөгөө сүүдлийн бүрээс нь цухуйх гэж байгаа юм шиг мэдрэмж төрж байгаа юм чинь яахын ва ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ах аха ха ха ах аха ха аха ха.

Зарна гэснээс би энэ наймаа маймаанд нээрээ үнэхээр нойлын ногоон тэг ноднин жилийн...........юу билээ дээ тэр юмаа.

Надаас овсгоотой хүн бол одоо хамаг юмаа үнэд хүргээд, каргоны мөнгө олцон л сууж байгаа даа. Гол нь манай энд зах зээл алгаа ва ха ха ха ха.

Цагаачид байхгүй ш дээ. Энгийн үед нүднийхээ булангаар ч хардаггүй Кюбэкүүд чинь над мэтээс юу авхав дээ нээрээ.

Хужаа рестораны хэдэн хужаад эд хогшилоо шахдым уу яадын ва ха ха ха ха ха ха ха ах аха ха ха.

Ядаж байхад 1-2 таньдаг латин америк хүүхнүүд нутагтаа өвөлжих гээд явцан ирдэггүй ээ ирдэггүй. Энэ их цас байхад тэд мөн ирэх байх даа.

Болгоно доо болгоно.

4 comments:

  1. Гадаадууд амьдардаг газрын ойролцоо зурагтай зар гаргачих, тэгэнгүүт утасдаад өөрсдөө гүйж ирээд л аваад явцгаачихна.

    ReplyDelete
    Replies
    1. Ийш тийш нь зар явуулаал байжийн хө.

      Delete
  2. Craigslisteer zarval zugeer.

    ReplyDelete
    Replies
    1. Уг нь бас сайхан юм билээ тэр чинь.

      Delete