Энэ Swarovski надад ерөөсөө гоё харагддаггүй ш дээ. Яагаад юм бүү мэд.
Ямааны бирх, ээмэг харж өссөн хүн чинь сонин болчдын байлгүй дээ.
Би нээрээ олон удаа эргэлдсээн. Swarovski-оос ганц юм авчих гээд. Үнэндээ за энэ ёстой гоё гэсэн юм олдоогүй дээ.
Найз хүүхнүүд гоё моё гээл шуураал шуураал юм авдаг бололтой юм. Би харахаар зүгээр л нэг цагаан өнгө харагдаад байды ш дээ.
Тэр сайн сайхан юмыг нь яаж хардаг юм бүү мэдээ. Тэр нүд, мэдрэмж нь байх ч үгүй юм шиг байна.
Нэг бодлын амар ч юм уу даа.
Бас тэр Victoria Secret байна. Хаана нь тийм гоё моё мээмчик байгаан. Бүү мэдээ бүү мэд.
Би зөндөө л эргэлдсэн. Ёстой янаг, тачаангуй, халуун мээмчик хараа ч үгүй ва ха ха ха ха ха ха ха.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
2-лаа энэ тал дээр жаахан төстэй юу? Хүмүүс шуураад л, би тэрийг ойлгохгүй энэ тэр. ккк
ReplyDeleteХа ха ха харин тийм юм шиг байна.
DeleteBi bas sain oilgodoggui yumaa. Hun hunii taashaal oor bolohoor zaaval hun duuraigaad yahav dee tee.
ReplyDeleteХарин тиймээ. Тэгээл масс шуураад байхаар өөрийгөө бас яагаад ийм юм бэ гээл бодхын.
Deleteхарин тийн :)
ReplyDeleteБи ганцаараа ийм сонин биш л юм байна.
Deleteсваровски хүнд танд бэлэглэвэл хамгийн түрүүнд надруу чулуудаж бай..
ReplyDeleteмээмчик бол гоёоо... өөртөө ч таашаалтай
би хамгийн түрүүнд авна гээд хэлцэн байгаа шүү..
DeleteЭхлэд хүн бэлэглээтхэг хө. Тэгэхээр нь өгөх мөгөх асуудлаа шийдий. Шуудан муудан гээд асуудал их шүү даа ха ха ха ха
Deleteswarovski bol sain medku bna. harin ter Victoria's secretsiin goe meemchignuud chin online shop-doo l bdiin kkk. baahan nudee hurjirlaj hujirlaj bgaad yum zahialahaar irsenuud ni yur taalagddagguiin.
ReplyDeleteХүүеээ тэгдийм уу. Ямар сонин юм бэ?
DeleteОнлайнаар нь авсан чинь таалагдаагүйм уу? Тэнд чинь гоё нь байдаг гээ биз дээ?
би бүр хэрэг болгож 2 ч очиж бж зорьж очсоных хоосон гаралтай биш гээд хүчээр ээмэг авсан. нэхх хачин чихэнд суудаггүй гэх юмуу сонин ээмэг. хүүхэд зүүмээр, эсвэл селебрити нар зүүмээр нүсэр хачин юмнууд л бдын билээ.
ReplyDeleteХарин тиймээ. За энэ л гоё юм гэх юм олдоогүй. Харин хажууд нь Swatch-н ээмэг бөгжнүүд гоё санагддаг.
Delete