Та нэр энэ ТБ заримдаа нээх сонион гэж бодож байсан уу? Бодож байсан бол зөв байна ва ха ха ха ха.
Chinggis Gold Premium Vodka, 0.75-ийг 100 км давхиж очоод 40 Канад доллараар авчихдаг гэнээ ва ха ха ха ах ха ха ха ах ха ха ах ах ах ха.
Одоо ёстой ичих нүүрэндээ элэг наасан л юм болж байна.
Миний танил Канад хүн Монголд явж байна гэхээр нь нэг Чингис архи аваад ирээч гэхгүй юу. Тэгсэн нөгөөх чинь Алт, мөнгө, хүрэл...хар энэ тэр гээд аймаар олон асуулт асуухгүй юу.
Тэгэхээр нь би өө аль н ч яахав дээ хар нь ч гэсэн болноо л гэлээ. Ирлээ гэнэ. Би авий даа гээл бодоооооооол явсан нэг мэдсэн бараг 2 сар болчиж.
Энэ Чингисийг чинь би биш манай Со, нөхөртэйгээ уунаа. Гэхдээ тэр 2 гайгүй, нэг шилийг 8-10 сар хэрэглээд байх шиг байгаан. Хүнд өгдөггүй, ховрын юм гээд өөрсдөө л уудаг гэсэн.
Би ядаж байхад хэзээ ч юм Со-д би та 2-ыг Чингис архиар тасалдуулахгүй л гээд хэлчиж ва ха ха ха ха ха ха ха ха ха. Их юмаараа гайхуулж дээ.
Тэгсэн Со саяхан Чингис дууссан гэхээр нь нөгөө Чингисээ нөгөө айлаас авья гээл банк орж дугтуйнд мөнгө хийгээл гараал давхилаа.
Би яагаад ч юм автоматаар хар чингис гээд бодчихгүй юу. Аль 4 жилийн өмнө байсан үнээр сэтгэж сэтгэж 40 доллар бэлдээд очлоо.
Нөгөө айлын эхнэр нь байна. Шилтэй юмаа авахаар ирлээ гэсэн. Гаргаал иржийн. Юу вэ Чингис Gold бүр хайрцаг, майрцагтайтаагаа. Энэ төлбөр нь гээл дугтуйтай мөнгөө өгчлөө.
Буцаал гэр рүүгээ давхилаа. Ээждээ очих хамгийн сайхан, Эргэх дэлхий энэрлийн бүүвэйтэй гээл дуулаал давхиж байсан чинь гэнэт юу билээ 40 доллараар хайрцагтай Чингис гээл толгойд зураал ороод ирлээ.
Юу билээ би тэгсэн үнийг нь мэддэггүй ээ. Хүнээс асууж асууж явсы ш дээ. Тэр цахим энэ тэр дээр нь үнэ мүнэ нь ч байдаггүй юм байна.
За тэгээд та нар мину энэ архи хэд байгааг би бас одоо хэдийг дахиж төлөхөөр байгааг хэлээд өгөөч.
Би гэж нэг орон гаран хүн энд бүр ичээд ичээд яахав дээ ширээн доогуураа оролтой биш л болж байна.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
uniig ni tolson bn aa. arai hyamd baihaa minii bodloor. yamartai ch 40$ hurehgui.
ReplyDeleteӨө тийм үү. За ашгүй дээ. Би гэнэт 100 000 энэ тэр байдаг бил үү гээд элийрч балайрч бодсон байна ш дээ.
Deleteэх орноос нь авчирсан юм чинь нэмэгдэлгүй гайгүй байх өө, тэрнээс наанаас чинь авхад бол их л үнэтэй байдаг шиг байна
ReplyDeleteЕвропт лав цахимаас харахад 54 евро гэсэн байна.
Deleteхэхэ
ReplyDeleteЗөв сэтгэчээд буруу бодоод байсан байна.
DeleteСанаа зоволтгуй ээ Цогцог, 30 орчим мянгатай бгаа
ReplyDeleteӨө ашгүй дээ хө. Зөв төлжээ. Гялайлаа.
Delete