Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday, 14 March 2013

Уярч, хөөрсөн нь...

Дээр шинэ жилээр би чинь ээжийн тухай дуу дуулж мэлмэрснээс хойш Герман хүүхэн их чухал чухал юм ярьдаг болоод байгаа.

Герман хүүхэн чинь нөхөртэйгөө анх Канадад, нөхөр нь ажиллахаар ирсэн юм байна. Нөхөр нь ажилаа хийгээл манай хүүхэн маамаалаал, хүүхдүүдээ өсгөөл байж. Амьдрал хөвөрсөөр...

Бид 2 арван хэдэн жилийн дараа за одоо нутаг уруугаа буцья гээд л эргээд харсан чинь дэндүү оройтсон байсан гээл...

Хоёр хүүхэд маань том болчихсон, аав, ээж та 2 Канад улсын иргэн болсон нь дээрээ гээд хэлээд зогсож байсан гээд л хойлойгоо зангируулаал ярьсан.

Энд хэдий сайхан байгаа ч, дасч байгаа ч сиймхий ч гэсэн гэр минь сэгсгэр ч гэсэн ээж минь гэдэг юм тэр хүний зүрх, сэтгэлд байгааг олж харлаа.

Ялангуяа тэр Герман улсын эрүүл мэндийн систем энэ тэр бид 2 хэрвээ эргэж очихоор бол дэндүү боломжгүй байсан гээд л...

Надаас зөндөө эгч хүн л дээ. Насны зөрүүтэй ч гэсэн бид 2 үе тэнгийн найзууд шиг сонин сайхан юм, ярьж бие биенийгээ урам, бурмаар тэтгэж байдаг юм.

Найз маань одоогоор 2-3 жилд нэг удаа нутаг явж байгаа гэсэн. Очихоор өөрийн төрсөн ах, дүү нараас өөр таних хүн байдаггүй...гээд л...тиймэрхүү эрээн бараан юм ярьна.

Цаагуураа энэ ТБ хүнийн нутагт удаж байгаад энд шингэчихвэл хөөрхий минь гэдэг юм хараад л их олон талаас нь юм хэлээд байгаа юмуу даа гэж бодогдсон шүү.

Тэгээд нөгөө жүжигчин Хүрлээгийн хэлдэгээр би навчнаас төрсөн хүн гэдэг шиг .....................................................................янз янзын юм байх юм даа.

2 comments: