Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday, 22 March 2013

Энэ хаана байна вэ?

Энэ шүлгэн дээр гардаггүй төгс төгөлдөр, сайхан эр хамига байна буй? Байдаг бөлгөө?

Охин минь, ийм хүнтэй битгий гэрлээрэй

Өглөө их унтдаг хүнтэй битгий гэрлээрэй
Өглөө залхуурдаг хүн үдээс хойш хичээнгүй болно гэж байхгүй
...

Гүзээтэй хүнтэй битгий гэрлээрэй
Өөртөө анхаарал тавьдаггүй хүн гэр бүлдээ анхаарал тавьж хариуцлагатай хандаж чадахгүй л болов уу

Эд зүйлсээ шидэлдэг хүнтэй битгий гэрлээрэй
Сүүлдээ хүнийг ч авч шиддэг болдог юм

Эцэг эхтэйгээ ширүү харьцдаг хүнтэй битгий гэрлээрэй
Эцэг эхтэйгээ тэгж харьцаж байгаа юм чинь чамтай ч бас удахгүй тэгж л харьцах болно

Удаан хөдөлгөөнтэй хүнээс сэрэмжлээрэй
Чамд амьдарлаа даатгаад сууж байж ч мэднэ шүү

Найз нөхдийнхөө хажууд зэмлэх дуртай хүнтэй битгий гэрлээрэй
Хөнгөхөн шалтгаанаар амархан салчихаж мэднэ

Хүн болгонд саймширдаг хүнээс болгоомжлоорой
Таарамжгүй харилцаанаас болж шаналж мэднэ

Түрүүлж холбоо барьдаггүй хүнтэй битгий гэрлээрэй
Хайр дуудаагүй байхад л өөрөө хайгаад ирдэг юм

Бүрэн сэтгэлд хүрээгүй хүнтэй битгий гэрлээрэй
Энэ хүн л биш бол амьдарч чадахгүй гэж бодон байсан хүнээсээ ч салдаг юм

Амжилтанд хүрсэн хүнд битгий их найдаарай
Нэг ч удаа алдаж үзээгүй хүн амьдарлыг дэндүү амархан гэж боддог гсн үг

"Чи дуугай байж бай" гэж дандаа хэлдэг хүнтэй битгий гэрлээрэй
Тайван амьдрах биш дуугай амьрах болно

Охин минь

Сайхан сэтгэлтэй хүнтэй гэрлээрэй
Чамайг өлсгөхгүй, хааяа цэцэг бэлэглэдэг
Халуун кофе атгаад эхнэрээ хүлээдэг тийм л хүнтэй гэрлээрэй


ххх ххх ххх ххх ххх ххх ххх ххх ххх

Хөөрхөн шүлэг юм. 

Хамгийн инээдтэй санагдсан нь өглөө их унтдаг хүнийг бол хөшиглөөл сэрээмээр санагдав ва ха ха ха ха ха. 

Хамгийн хэтрүүлэгтэй нь эд зүйлсээ шидэлдэг хүн сүүлдээ хүн авч шиднэ гэдэг нь кккккккккк. 

Хамгийн сонин санагдсан нь удаан хөдөлгөөнтэй хүн, энэ хэсэгийг би дүгнэж чадахгүй юм байна. 

Хамгийн таалагдсан нь Амжилтанд хүрсэн хүнд битгий их найдаарай
Нэг ч удаа алдаж үзээгүй хүн амьдарлыг дэндүү амархан гэж боддог гсн үг. 

Хамгийн онцгүй нь энэ кофе бариад зогсоно гэдэг хэсэг бол шүлгийг алаад хаяжээ. Бид чинь халуун цай уух дуртай ш дээ. Юун кофе вэ. Халуун кофе атгаад гэдэгийн оронд Халуун цайны савандаа цайгаа хийгээд эхнэрээ хүлээдэг тийм л хүнтэй гэрлээрэй гэвэл тэгээл тас тас тас. 

Ганц бие хүүхнүүд мину, энэ шүлгээ цээжилж аваал тээн үзээд байна шүү даа ва ха ах ах аха ха. 

8 comments:

  1. ogloo untdag, guzeetei 2 ni bainaa bna kkk. tehdee ter hun chin shono untdaggui owl yum chin ogloo untahaas ch yaahav dee. hicheengui bolohgui gdg ni hudlaa shu gsn kk

    ReplyDelete
    Replies
    1. Хэ хэ хэ тэгээл дасан зохьцоол гоё болж байгаа биз дээ тээн

      Delete
  2. naashaa ch garchichdee welcome

    ReplyDelete
  3. Delhii toirood nisej yavna uu

    ReplyDelete