Air Canada хэдий үнэтэй ч гэлээ тэр нэг оноо цуглуулдаг нь гоё санагдаад байдаг юм.
Гоё санагдах ч юу байхав, буцаагаад цуглуулсан оноогоороо үнэгүй ниснэ шүү дээ.
Хол нисэх тусам их оноо цуглуулна. Хажуугаар нь энд тэндхийн шатахуун түгээх станц мөн эмийн сангаар үйлчлүүлбэл бас оноо цуглуулж болно.
Саяханаас Costco нэмэгдсэн байна лээ. Би тэрүүгээр нь үйлчлүүлж амжаагүй л байна.
Их нааш цаашаа явдаг л хүмүүс их оноо цуглуулна уу гэхээс над мэтийн нэг газараа шигдээтэй байдаг хүн тэр их оноо цуглуулж үнэгүй ниснэ гэж бол байхгүй л юм байна.
Гэхдээ тийм сайхан цаг ирэх байхоо. Тэр оноогоороо билет аваал тэгээд нөгөө шатахуун, татвар хоёроо төлөөл боллоо гэсэн үг.
Тэгээд манай энэ авиа компаниудад тийм юм байдаг болов уу гэсэн чинь юм л сураг дуулдахгүй юм. Уг нь тийм байдаг бол аштай юу даа.
Энэ чинь хэрэглэгчидийн тодорхой хэмжээний сэтгэл ханамж шүү дээ. Тийм юм хийгээсэй билээ дээ.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Авиа компаниуд хэд хэдээрээ нэгдээд томоохон групп үүсгэдэг гэж ойлгоод байгаа, тэгээд тэр групп-д хамрагдсан авиа компаниар ниссэн тохиолдолд ниссэн км-сээ хамаараад оноо цуглараад дараа нь тэр группын аль ч компаниар үйлчлүүлэхэд тэр оноогоо хэрэглээд байдгийн. Бодвол манай МИАТ аль нэг групп-д ороогүй байхаа л гэж бодоод байдгийн. Mileage point-оо яаж ч цуглуулдаг юм бүү мэд.
ReplyDeleteМанай МИАТ группт орох байтугай л дотроо хэл амтай байх юм байна ш дээ. Нээх хэцүү.
Delete