Миний үгээр хэлж, үзгээр бичиж чаддаггүй ганц сайхан дуу чинь энэ УЙЛЖ ДУУЛАХ ХОРВОО шүү дээ.
Хэн нэгэнийг нь дахин нэг дуулаасай гэж бодож байтал дуучин Мөнхбат дуулсан байна. Гоё байнаа. Юм огшоод л гараад ирж байна.
Харин энэ эмэгтэй дуучин Мөнхжаргалыг ёстой танихгүй юм байна. Ямар дуугаар гарч ирсэн дуучин юм бол доо?
За эргээд дуундаа орьё.
Энэ их тийм бүх юмыг агуулсан сайхан дуу. Хүний амьдрал, Монгол гэдэг улс, ёс заншил, хайр дурлал, ах захаа хүндлэх ёс, гэрэлт ирээдүй, хүний амьдралын туршлага, байгаль ээж, үзэсгэлэнт байгаль, од эрхэс, эхийн хайр, үртэй хүний жаргал, эмэгтэй хүний хайр сэтгэл, хайраа илчилж чаддаггүй байдал, байгалийн ишлэл зүйрлэл, эр хүний жаргал, адуучин хүний сэтгэл, малчин хүний амьдрал, ард түмэн гэж хэн юм бэ гэх мэт.........
Хамгийн сүүлд нь цаашдаа ч зөндөө уйлна шүү дээ, дуулна шүү дээ гээд бүр нэг тийм сайхан өөдөө, дэвшиж амьдрал үргэлжилж байгаагаар төгсдөг үнэхээр гоё.
Миний аав, ээж хоёр хэдий малчин хүмүүс ч гэлээ би энэ дуу хуур гэдэг юманд дуучин хүний хүүхэд шиг умбаж, шумбаж өссөндөө үнэхээр их баярладаг.
Дуулдаггүй, дуу хуургүй бол энэ хорвоогийн уйтгар гунигыг юугаар үргээнэм бэ???????????
уйлж дуулах хорвоо байхдаа яахуудээ
ReplyDelete?????
Deleteуйлж дуулах хорвоо байхдаа яахуудээ
ReplyDeleteЯаагаав нөгөө Төмөрхүү билүү хэн билээ нэг ээжийн бор аягыг дуулдаг ахын охин шүү дээ
ReplyDeleteЭнэ дуучин Мөнхжаргал уу? Би өчигдөр үүнийг биччээд саналаа. Яаж би чамаасаа холдох билээ гээд дуулдаг хүүхэн мөн шиг байна.
DeleteӨӨ Чулуунхүү байх шүү ккк
ReplyDeleteТийн Чулуунхүү дуулдын. Тэдний охин юм уу? Том охинтой еэн тээн.
DeleteТом охинтой еэн гэснээс энэ 90-ээд оныхон аймаар үржиж байнаа ккккккк.