Өдөн куртка, нэхий гуталтайгаа Сөүлд буучлаа.
Сөүл миний бодож байснаас жаахан хүйтэн байна. Их сайхан налгар байгаа байх гэж бодож байлаа.
За тэгээд гэрээсээ гараад автобус, онгоц ээлжилж унаад бараг 3 хоног явж ирлээ ш дээ. Будилуу хүүхэн чинь будилсаар л явж байна ва ха ха ха ха ха ха аха ха ах.
Гэрээсээ гарахдаа гурван ширхэг алим замдаа иднэ гээд ачаандаа хийчихгүй юу. Хаана идэх гэж байсан юм бүү мэд хөөрхий. Тэгсэн чинь Америкийн гаалийг Канадад гарах гэсэн чинь нөгөө гурван алим чинь бөөн гай болдог юм байна.
Гааль дээр нэг хар хүүхэн жимс, ногоо Америк уруу авч орж байгаа юу гэхээр нь гурван алим байгаа замдаа иднэ гэсэн чинь намайг чинь нэг өрөөрүү аваад орчдын байна.
Яадаг алим юм, яг хаанаас авсан юм баримт нь байна уу, хэзээ авсан, яг Канад алим мөн үү? Чи өөрөө тарьсан уу ч гэх шиг ёстой байцаалтанд нь орлоо ш дээ.
За одоо нөгөө гурван алимыг нь миний ачааг олж гаргана гэдэг гонж байлгүй гэсэн чинь 2 минутан дотор миний ачааг гаргаад ирдэг гэнээ.
Би өөрөө чемоданаа ухуулууд шилний цаанаас харж байдаг юм байна. Яг хаана нь нөгөө алим байгаа гээд асуучихгүй юу доторх юмыг нэгд нэггүй үздийн байна. Ядаж байхад эрэгтэй хүн таарчихсан хэдэн эрээн мээмчикийг чинь эргүүлээстэй ва ха ха ха ах аха ха ха ха.
Бас дуугай байхгүй танай Монгол чинь хүн амаасаа олон үхэртэй гэсэн тээн гээд бас хууч хөөрөх гээд байнаа. Би бушуухан гааль гарч ганц 2 юм авья гэсэн байхгүй ачаагаа ухуулсаар байгаад шууд онгоцонд суучлаа.
Америкт буусан чинь ачаа, мачаа намайг энэ тэрийг чинь нохойгоор үнэрлүүлээд ямар аймаар сэтгэгдэл төрөвөө.
Өдрийн талыг онгоцны буудал дээр өнгөрөөгөөд тэгээд Япон уруу нислээ дээ. 13 цаг ёстой чилий лээ. Харин хажууд нээх хөөрхөн Япон-Америкийн эрлийз охин суучихсан буу халсаар л цагийг барлаа.
Канадаас Америк уруу ниссэн чинь Америкаас Япон уруу нисэхдээ дээшээ гараад Канадаар дайрдаг юм байна.
Аягүй дээгүүр явж ирлээ ш дээ. Японд буугаад бас хэдэн цаг хүлээгээд Сөүл рүү онгоцондоо сууцан чинь бороотой гээд 2 цаг хүлээлгээд онгоцонд хүлээх чинь одоо ямар домбо юм бэ тээн.
Тэгсэн шөнө 11 цагт Сөүлд буусан чинь гааль гэж битүү 500 хүн оочерлоод зогсож байгаам чинь нэг хүн дээр ямар ч их уддын. Бараг 2 цаг болоод гарч ирсэн чинь Сөүл явах автобус зогсцон.
60 000 воноор таксидаж ирлээ. Хурдны замын 8000 воноо бас надаар төлүүлчдийм байна.
Тэгсэн шөнө нь нойр хүрдэггүй. Шөнөжин хөрвөөгөөд өчигдөр гарч баахан тэнээд. Энэ метроных нь учирыг олох их төвөгтэй юмаа.
Би чинь юу ч мэдэхгүй гараал хүнээс асуугаал карт авч метронд суугаал, явж явж байгаад Түндэмүн дээр буучлаа. Тэгсэн буруу гарцаар нь гараад нөгөө Монгол таунаа олдоггүй.
Баахан яваад, нэг цагдаагийн газараас асууж арай гэж оллоо. Монгол ресторанд нь хоол идий гэсэн чинь нэгдүгээрт аймаар бохир, хоёрдугаарт намайг хүн орж ирж байна гэж тоодоггүй гэнээ. Тэгэхээр нь больчлоо.
Нэг утас аваал ирлээ. Азын дугаар таарлаа гээд хүн нь их баяртай. Ингээд л байнга АЗ-тай явах болтугай даа ТБ мину.
Энэ Солонгос хүмүүс ямар сайхан зантай, тусч юм бэ тээн. Би бүр тэр сайхан занд нь уярч, хайлаал явж байна. Бүр утсаа гаргаж ирээл, шалгаал, хайгаал олоол, заагаал, нэг хүүхэн бүр дэлгүүрээ хаачаад зам гараад надад зам зааж өгсий ш дээ нээх хөөрхөн.
Миний мэддэг Солонгос үгнүүд чинь камсахамнида, арассоёо, одиэёо. Тэгээл болоо. Хүн дээр очоол очих газрын нэрээ хэлээл одиэёо гэнгүүт өмнөөс баахан Солонгосоор дуржигнуулаал тэгэхээр нь би арассоёо, камсахамнида гэчээл явж байна.
Дажгүй хоолтой гоё гоё ресторанууд санал болгоорой. Бас үзмээр, хармаар юмнуудыг санал болгоорой найзуудаа.
Одоо гараал бас баахан таваргааты. Амралтын өдрүүдээр хүмүүстэй уулзах төлөвлөгөө байна.
Тэгээд ирэх 7 хоногт ажилаа амжуулаад гуравхан цаг, гуравхан Улаанбаатар нисээд очлоо ш дээ. Гурван цаг нээрээ суугуул бууна биз дээ айн.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
За за, яамай даа, эсэн мэнд л яваа бол. Сайн яваад нутагтаа газардаарай.
ReplyDeleteЗа тэгнээ.
Deleteсайн яваад ирээрэй
ReplyDeleteЗа баярлалаа тэгнээ.
DeleteSaadgyi saixan yavaad ireerei. So-d USA delgyyr bdag gsn, USA xymyystee yilchildeg, tendee yum ni xyamd bdag gej sonsson. Manaixan l bolson xoino ter delguuriinx ni kartiig ali xediin olood avtsan bdag yum shig bna lee.
ReplyDeleteТийм үү? Костко юм болов уу? Би нэг тийшээ орж үзий гэж санаал байгаан.
Delete3 alimaa huralgaa u?
ReplyDeleteГаргаж ирэхээр нь би ав ав ав гэсэн чинь за за чамд итгэж байна гээш ва ха ха ах ах.
Deletenegent irsniih yapond doloo honohguidee :)
ReplyDeleteХэ хэ хэ дараа буугаад мордоноо.
DeleteHuushee, seould irtsiimuu??? manai seould shdee hehe, nadruu zalgaatai amjuul, 010-2662-4998 :) hagas buten saind bi chini amrii shdee, manai har hun ajiltai gsn, tgvl bi chini chuluutei. Seould uzej harah ym ihtei, Gannam, Hunde, Insadong, Hanwook villagev, namsan tower gd yawj ugii shdee.
ReplyDeleteХэ хэ хэ
DeleteThis comment has been removed by the author.
ReplyDeleteThis comment has been removed by the author.
ReplyDeleteDelguur horshoo heseg bol ih delguur n zugeer, Myongdong bas dajgui, goo shnii delguuruud n ih hyamd, havar bolj bgaam chini 감계탕 (tahianii mahtai shul samgetan) ideerei, yanztai shdee hehe.
ReplyDelete60000 taxiddaad harin hyamd garchee, ug n taxinii joloochtoigoo tohirch bas boldii shdee, esvel uur humuustei niileed suuchihsan ch boldog ym. Shunu ug n Seoul ordog busnuud yawdag daa, sonin ymaa. Seoul Station hurtel yawdag bus 4 hurtel yawdag bsn bolisiin bh daa.
Уг нь аягүй тохироод 60 000 гэсэн. Би 50-р явий гэж давраад ха ха ха ха
DeleteGertee harih zam hamgiin hetsuu ch hamgiin saihan n bdag. Sain yavaad ireerei. Seouliin talaar bol tui ch medehgui yum bna kk
ReplyDeleteТийм шүү. За баярлалаа.
Deletegertee harih zam dandaa saihan baidag.
ReplyDeleteТийм шүү.
DeleteApp storeoos Seouliin tourist app-iig tataad buren gps hutuchtei top gazruudaar n sain yavj bolno baih.
ReplyDeleteiPhone-тэй ирсэн чинь дугаар өгдөггүй юм байна. Сонин юмаа.
Delete