Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday, 2 April 2013

Ширэн нүүр ба удаанаас хурдан уруу

Муухай ширэн нүүртэй хүүхэн энд нэг байнаа ва ха ха ха ах ах аха ха ха ха ах ах аха ха.

Хонгорууд мину ёстой муухай ширэн нүүрлээл гар барьж байгаад уучилмой. За одоо тэгээд ойчсон бүхэнд шалтаг мундахгүй гэгчээр нэг юм хэлдэг л байх даа.

Ачаа мачаа их асуудалтай байсан болохоор хавар намрын гутал, куртка л авч ирсэн чинь энд чинь бас тийм дулаахан биш юмаа.

Хоёр өнжөөд танил, найз нөхөд, ангийнхантайгаа уулзаж байна. Эндхийн юмыг аваад очино гэхээр бас нэг тэндээ сэтгэл зовиостой. Өөрөө юм аваад өгчий гэхээр нөгөө чемоданд чинь юу ч байхгүй юмоо.

Ёстой худлаа хэлэх хүнд анх удаагаа л ингээд ширэн нүүрлээд, хүний өмнөөс өгөх юмгүй барайгаал зогсож байна.

За яахав дараа тэгээд цөм цөм бэлэг өгдөггүй юмаа гэхэд бас нэг хоосон зогсохгүй байлгүй дээ. Мама хөхүүлж энэ тэр байгаа хүний мөөмийг хавтгачих вий дээ энэ хүүхэн чинь одоо.

Дараагаар нь эндхийн энэ хурдан процесст орох гэж бас нэг цаг хугацаа авах шинжтэй. Канадын удаан процесст бүр дассан юм шиг байна.

Энд чинь нэг юм өгөөл шууд май, эсвэл 5, 10 минут гэх юм байна ш дээ. Би бүр баярлаад ч байх шиг эсвэл өө ямар хурдан юм дунд нь бодох цаг хугацаа байхгүй энэ тэр гэх гээд байгаа юм уу хаашаа юм.

Канадад чинь жишээ нь бичиг цаас нотариатаар оруулая гэвэл 3-7 хоногийн дараа ирж аваарай гэдий ш дээ үнэн гоё ва ха ха ха аха ах аха ха аха ха аха ах аха ах аха ха аха ха.

Тэр банк энэ тэр рүү мөнгө шилжүүлхэд үгүй мөн хурдан байна шүү. Мөнгөө шилжүүлчлээ гээл утас цохьсон чинь тийм байнаа мөнгө ороод ирчиж гэж үү. Би бүр цочсий ш дээ.

За тэгээд энэ их зайрмаг, нарийн боовны газар уруу чинь ямар гоё юм бэ гэж авч идсээр байтал таргалаад очих шинжтэй байна шүү.

11 comments:

  1. Монголдоо харьчихсан юм уу? Ямар гоё юм бэ. Таргалаад очих нь гэж хаанаас дахиад хаашаа явах нь вэ?

    ReplyDelete
    Replies
    1. Соронгостоо байнаа хө хэ хэ хэ.

      Delete
  2. bi ch byr tuurch budilj gyitslee.

    ReplyDelete
    Replies
    1. Хэ хэ хэ, Соронгостоо байнаа хө

      Delete
  3. ккк, Канад чинь харин удааширчихсан газар байна шүү, манайд чинь нотариат бол шууд л дараад өгдийн шдээ ккк

    ReplyDelete
    Replies
    1. Сайхан сайхан тайван ш дээ тайван ккккккккк

      Delete
  4. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  5. may roman yagaad blogoo haachihav aa

    ReplyDelete
  6. адилхан л бгаан бн ккк. гурилан юм яасан ч их юм, ямар ч хяналтгүй идчих гээд бх юм_ гахай болох шинжэндээ ч орох нээ, яаанаа

    ReplyDelete
    Replies
    1. Би бүр ирээд 1 кг таргалсан шиг байна шүү ха ха ах ха

      Delete