Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Wednesday, 29 February 2012
Тѳрѳѳгүй эгчдээ зориулав
Эгчээ
Таныг миний эгч болж ирээгүйд тань гомдохгүй ч
Таныг би байнга бодож, санаж явдаг
Гэхдээ та ѳѳр хүүхдийн эгч болж тѳрсѳн байх тийм үү
Эгчээ
Та бид 2 хамтдаа байсан бол гэж би ярихгүй ч
Танд үзүүлэх, хэлэх, ярих юм зѳндѳѳ байгаа
Танд ч бас зѳндѳѳ байгаа байх тийм үү
Эгчээ
Айлын эгч дүүс муу дүүг нь хил дамнан муучилж явна гэнээ
Аанай муу дүү нь газрын хамгийн муу охин юм байхаа
Алтан дэлхийд би эгчтэй тѳрсѳн бол тэд ингэхгүй тийм үү
Эгчээ
Би таныг олоод очиж чадахгүй ч
Бижигхэн захидал сар уруу явуулж болдог бол
Би танаас асуух юмaa асууж дуусна байх тийм үү
Эгчээ
Би таныг санаж гансарч суудаггүй ч
Би таньгүйгээр маш их ганцаарддаг
Би эгч таны хайраар дутаж байна
Эгчээ
Би ѳѳр айлын эгчийг таныг гэж итгэж явсан удаа байгаа ч
Би тэднээс танаас амсах сайхан хайрыг амсаагүй ээ
Тэд надаас ѳѳр дүүтэй болхоор эгчийн хайр нь надад ирээгүй байх тийм үү
Эгчээ
Одоо би таныгаа сэтгэлдээ үүрд хайрлан нандигнан явна
Та харин дүүдээ эгчийнхээ хайрыг хадгалж яваарай
Миний надад тѳрѳѳгүй эгч мину
Хүмүүсээ эгчийгээ хайрлаж яваарай.
Subscribe to:
Post Comments (Atom)
Ахаа
ReplyDeleteТаныг миний ах болж ирчихээд яваад өгсөнд тань гомдохгүй ч
Таныг би байнга бодож, санаж явдаг
Гэхдээ та ѳѳр хүүхдийн ах болж тѳрсѳн байх тийм үү
Бөбөг мину, ах нь байнга тэнгэрээс ивээж байгаа шүү.
ReplyDelete