18 наснаасаа хойш гарын үсгээ Монгол Бичигээр зурж эхэлсэн юм байна. Хөөрхөн урт сунаж өгнө дөө.
Анх иргэний үнэмлэх авахдаа гарын үсгээ Монгол Бичигээр зураад явуулсан чинь болж байсан.
Дараа нь 25 нас хүрээд үнэмлэхээ солиулах гээд гарын үсгээ зурсан чинь крилээр бич гэж нөгөө бүртгэлийн авгай аашлаад, би юу яриад байгаан гарын үсэг л бол гарын үсэг би чадахгүй гээд сууцан.
Хэн нь дийлэх нь үү үзсэн дээ. Тэгсэн нөгөө авгай сүүлдээ бүр бууж өгөөд миний дүү би чамайг ойлгож байна, манай энэ үнэмлэх хувилдаг машин үүнийг танидаггүй учираас болдоггүй юм гээд учирлаад хэлэхээр нь яахав дээ крилээр наашаа харж инээж, цаашаа харж уйлж хөрөөдсөн болсон.
Дараа нь банканд ажиллаж байхад нэг өдөр эрхлэгч намайг дууддын байна. Тэгсэн чинь чиний гарын үсэг гэж нэг сунаж өгсөн юм байхын. Би чамайг өдөр гүйлгээн дээр ажигласан чинь хамаг цагийг чи гарын үсэг зурахдаа зарцуулж байна. Наадхаа бага болго эсвэл крилээр бич гэж овгордоод, би яахав дээ нэрээ товчилж нэг бага болгоод бас таталган бичиж нэг багасгасан.
Гэхдээ яг үнэндээ бол Монгол Бичигээр чинь бичихэд Крил бичигээс бага цаг хугацааа ордог юм шүү дээ.
Би дараа Монгол явахаараа 04-р курсынхээ лекцийн дэвтэрээ үзүүлнээ. Монгол Бичигээр таталж бичсэн сайхан лекцүүд байгаа. Тэгэхэд би хамгийн түрүүнд багшийн хэлсэнийг биччихээд хий дэмий хана тааз ширтэж суудаг байлаа ш дээ. Нөгөөдүүл хөрөөдсөөр л.
Зарим хүмүүс хүнийг гарын үсгээр нь таньдаг гээд бас ярьдаг. Би бас гарын үсэгийг бас жаахан бодолцдын. Надад үйлчилгээ үзүүлэхдээ жаахан хар яр хийж байсан хүмүүс гарын үсэг зурангуут хайлж урсаад хачин болж байсан тохиолдол бас байдаг.
Гэхдээ би нэг зүйл дээр санал нийлдэг. Гарын үсгийн төгсгөл нь дээшээ тэмүүлж байх ёстой. Хэрэв доошоо унжаад дууссан бол бас хийморь лундаатай холбоотой гэж би сонсож байнсан. Энэ тал дээр би санал 100 хувь нийлхээр барахгүй хамгийн сүүлээ үсэгээ тэнгэр тултал дээш нь татаж дуусгадаг.
Эндхийн бүх алба газрууд намайг Монгол Бичигээр бичихэд юу ч хэлэхгүй бөгөөд яг тэр хэвээр нь бүх бичиг баримт, үнэмлэхэн дээр хэвлээд гаргаад ирдэг. Тэрэнд нь би асар их баяртай явдаг.
Эндхийн үйлчилгээний газруудад ийм машин дээр гарын үсэг зуруулдаг |
намайг бас анх гарын үсгээ монгол бичгээр бичиж байхад хүмүүс загнасаар байгаад болиулсышт.. аягүй сонин наасн..
ReplyDeleteDelgermaa Erka мину, одоо тэгээд яаж гарын үсгээ зурж байгаан?
ReplyDeleteби чинь том дарга болно гээд хоёр гарын үсэгтэй .. крилээр болон монгол бичгээр .. монгол бичгийг нь яаг сонгодгын даваан дээр тийм юм болсымдаа
ReplyDeleteDelgermaa Erka мину, 2 гарын усэгтэйм уу
ReplyDelete