Өнөөдөр үдээс хойш ажилаасаа буугаад, онгоцоор 01-25 минут нисээд, буугаад, машинаа аваад гэр рүүгээ 01 цаг гаран давхиад харина.
Гэртээ харих замдаа автобусны буудал дээрээс Монриал явах билет аваад гэртээ очоод хэдэн нимгэн хувцас бэлдээд/Монриал хот манайхаас 10 хэмийн ялгаатай/, шөнө 12 цагт унтлагын автобусаар Монриал явлаа.
Дэр, хөнжилөө барьж ороол унтсаараа байтал өглөө 07-00 цагт Монриал орно. Дараа нь 08 цагаас шууд Оттава хот уруу автобусаар 02 цаг 20 минут давхиад орноо.
Ноднин Онтариогийн Норт Бэй орж айл хэсч байсан бол энэ жил Оттава орж айл хэсэх нь ээ. Эр өсч эсгий сунана гэдэг чинь энэ үү аайн кккккк.
Маргааш Оттава-д жаахан бичиг цаасны ажил хөөцөлдөөд, элчин сайд дээр орж золгоод ха ха ха худлаа худлаа намайг тоодог элчин сайд гэж юу байхав. Танихгүй ч элчин энэ тэрийг чинь. Улс төрөөс гойд ангид хүүхэн шүү дээ.
Оттава-д автобуснаас буугаад ажилаа амжуулаад, 1-2 дэлгүүрээр орчоод нэг Монгол айлаар ороод, орой нь бас нэг Монгол айлд очиж хоног төөрүүлнээ.
Тэгээд 6 дахь өдрийн өглөө Оттава хотоос автобусаар гараад 02 цаг 20 минут давхиад Монриал хотод ирнэ. Автобусны зогсоолоос шууд метрогоор яваад Солонгос найз хүүхнийдээ очино.
Цаадах чинь надад Бибимбам хийж өгнө гэсээн. Эгчээсээ хол байдаг болхоор намайг очихоор авсан хувцас мувцасаа үзүүлээд жааль аальгүйтдийн цаадах чинь.
Тэгээд тэнднээ орой 5 цаг хүртэл байж байгаад 05 цагаас Монриалын Монголчуудын Цагаан Сар дээр гүйгээд очноо. Нэг хүн 9 доллар гэсээн. Өөрсдөө уух идэх юмаа авчирах юм гэсэн. Манай нэг таньдаг эгч миний идэх буузыг хийгээд ирнэ гэсэн.
Манай ширээний бас нэг хүүхэн Соёмбо архи авчирна гэсэн. Би яахав дээ өөрийгөө аваал очино. Чамд заавал нэг хундага архи татуулна гээд л яриад байна лээ. Соёмбо ууж солонгорох нь ээ. Амсаж үзээгүй ш дээ.
Тэгээд тэнд баахан Монголчуудтай уулзаж, Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэлээрээ баахан бурж байгаад орой 11 цагт буцаад унтлагын автобусанд суугаад шөнөжин унтаад өглөө гэртээ ирнэ дээ.
Замдаа бээгий бичнээ за юу. Гэм нь I-Pad-нд Монгол үсэг байхгүй Орос цагаан толгой суулгацан Ү болон Ө үсэг байхгүй У, О—оор л бичиж өгнө шүү дээ.
Гого дуу сонсоод, номоо уншаад бас хичээлээ уншаад аялаж өгнө дөө. Та нар шинийн гуравнаас өмнө айлаа сайн хэсээд аваарай.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Sain yavaad ireerei!
ReplyDeleteUrnaa
chiniii amidraliin heden huvi ni ongots mashin avtobusand ungurchiinaaa ain
ReplyDeleteingeheer chin nz zaluutaigaa zuruud bhiin bishuu kkk
saihan yavahnee.. Have a nice time huuhee
ReplyDeleteдагаад савчихымсан
ReplyDeleteдагаад савчихымсан
ReplyDeleteУрнаа-д баярлалаа,
ReplyDeletesiilen мину, Амьдрал чинь тэр чигээрээ аялал юм байна ш дээ хонгороо
Найз залуу гэдэг чинь асуултын тэмдэг ккккк
Bremen мину, баярлалаа замдаа л явж байна
Delgermaa Erka мину алив тэгээчээ ханьсан жаргий