Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday, 4 February 2012

Ажил дээр ирэх явц

Өглөө эрт 04-30 цагт босоод нүүр гараа угаагаад, хөргөгчинд байгаа элдэв янзын дуусаагүй ууж, идэх юмсыг бүгдийг ходоод уруугаа тонгойлгоод, тольны урдуур ная 800 эргэлдээд гарч машинаа халаах гэсэн чинь тогонд залгасан утас нь уртасгагчнаас салдаггүй татаал байсан, татаал байсан, хүчтэй юм болхоороо ишнүүрийн араар нь тас будааа ва ха ха ха ха ха ха ха ха ха

Хоёр ишнүүр нь залгаатай байдаг, хаагуураа тасарчихаваа гээд нэг хэсэг үхтэлээ гайхсы ш дээ. Тэгээд будаа будаа. Хөөрхий энэ машин хэзээ хийсэн үйлийнхээ үрээр над шиг ийм аймаар жолоочтой учирваа. Хойд насандаа сайн жолоочтой учирах болтугай.

Тэгээл замд гараад явсан чинь муу сайн том ачааны машинууд хажуугаараа өнгөрөхдөө салхины шил хачин халтар болгоод тэгсэн нөгөө угаадаг шингэн нь дуусцан байсан байлээ ш дээ. Уг нь ард багаажинд 5 л шингэн байгаа ш дээ. Тэрийг хийдэг нүх нь хаана байдын бэ таминь эээ.

100 км газарыг урд нь 50-60 минут явдаг байсан бол энэ удаад 85 минут явсий ш дээ. Замаар цас хайлуулах давс асгацан, тэр нь шил халтартуулаад 2 удаа колонк дээр зогсож, шилээ угаалаа ш дээ.

Нөгөө хамаг дуусайгүй, сүү, жүүсээ ууцан чинь бие засмаар болоод хурдны зам дээр чинь ямар эвгүй байдалд орвоо нээрээ. Аягүй эвгүйм байлээ ш дээ нээрээ.


Тэр нэг ухраад зогсцон цасгүй байгаа хөх чинь минийх шүү дээ

Машинаа тавьчаад онгоцны буудал уруу алхаж байгаа нь

Тас том онгоц байгааз, гэхдээ би энэ цухуйж байгаа улаанд нь суусан юм

Ороол амаа ангайгаал унтаал сэрсэн чинь ирцэн байлээ ш дээ
Өглөө намайг сэрээнээ энэ минь
Байнга гуанзны хоол иддийм болхоор энэнд цэвэр ус хийж хонуулаад өглөө ууж эхэлж байгаан
Хаа ч цуг
Ойрд жаахан ханиадтай байгаа, 2 ууттай нь чихэр шиг мөртлөө хоолой нэг жаахан загатнаад ирхээр уусганаа
Хөвөнтэй өмд, -32 байгаа үед энэн шиг сайхан найз байхгүй
Хайнанаас авч байсын, 6 өвөл болж байна даа

Сур сур бас дахин сур
Хүүш нээрээ ирсэн чинь манай том дарга ажилаасаа гарах гэж байгаа гэнэ. Өөр төсөл үрүү явж байгаан байхоо. Оронд нь одоо ямар янзын Үлгэрийн далай, Дэлдгэрийн авгай ирхийн болоо бүү мэдээ бүү мэд. Тэр нь ч одоо надад ямар хамаа байхав дээ урдахаа хийж байвал барав даа.

Өглөө манай годгор охин өрөөнд орж ирчээд надтай юм ярих гээл байхын тэгсэн чинь орой унтсан ядарсан барьсан гээл байна. Яагаад орой унтсын гэсэн чинь нэг залуутай болзоод энэ тэр гэнээ. Учир ургуулж байгаан байхаа.

7 comments:

  1. goyo beegii bn, ygd dandaa ingej ih ongotsoor niseed bdin?

    ReplyDelete
  2. Хүүе ажилдаа онгоцоор нисч явдаг юмуу?

    ReplyDelete
  3. Blogiig ni bainga unshdag. Ajliin amjilt husiy :-)

    ReplyDelete
  4. Сийлэн мину, 20 настай эмэгтэй одоо тэгж явахаас яахав дээ тээн

    Гуталчин мину, манай энэ ажил арал дунд байдаг юм. Зөвхөн онгоц, усан завиар ажилдаа ирнэ. Хамгийн ойрхон хот 45 км тэндээс нисдэг тэргээр ажилдаа ирнэ. Усан онгоцоор нээх хүн тээвэрлэдэггүй юм. Дан бараагаа зөөнө. Одоо харин өвөл далай хөлдчихсөн мөсөн дээгүүр зам гарагцан бараагаа зөөж байгаа.

    Нараа мину, мэргэжилийн онцлог гэхийм уу эсвэл ажилын онцлог гэхийм уу дандаа л ингэж онгоцоор ажилдаа ирдий ш дээ. Уг нь 14 хоног ажиллаад 14 хоног амардаг байсан чин 7/7 болчихсон 7 хоног бүр онгоцоор нисч байна.

    Jane мину, баярлалаа, өөрийн тань ажил хөдөлмөр, амьдралд нь амжилт, аз жаргал хүсье!

    ReplyDelete
  5. ямар нь энгээд тэнгэрээр уригдаад байдаг байнаа.. сайхан юмаа эрдэм мэдлэг эрдэмтэй далай гэж хэхэ

    ReplyDelete
  6. Delgermaa Erka мину, баярлалаа, миний эрдэм ч гэж дээ, аз юм даа тээн

    ReplyDelete