Эмэгтэй: Хүүш чиний трактор чинь яагаад явдаггүй юм?
Эрэгтэй: Хоёр толь нь байхгүйм чинь яаж явахын?
Эмэгтэй: Тольгүй болхоор явдаггүйм уу?
Эрэгтэй: Толь нь байхгүйм чинь яаж явахын?
Цаана чинь ийм тасархай хошин шиг Маскийнхан хийсэн байна. Адтай золигнууд шүү.
Дээрээс хойш эр, эм эргүүлэх, эргэх гээд хэдэн үг холбоё гэж бодсоор явтал сайхан хошин шог гарцан байна.
Вальсаар бол эрэгтэй нь эргүүлээд, эмэгтэй нь эргээд байх бололтой юм. Сэтгэлийн тэмүүлэлээр бол эр нь араас нь гүйгээд эм нь араасаа гүйлгээд байж байх юм байна.
Эсрэгээрээ эм нь эргүүлээд эр нь эргээд унахын бол тухайн үедээ болооод байгаа юм шиг мөртлөө цаг хугацааны дараа хийсэн алга болсон байдаг.
Үүнийг нөгөө эрчүүдийн ан агнахтай холбож болно. Эрчүүд ерөөсөө юмны хойноос гүйх, араас нь хөөцөлдөх, өөрийн болгож авах байгалийн чанартай учир тухайн эмэгтэй дээр тэр чанар нь гарч ирэхгүй л бол мянган удаа эмэгтэй ан хийх гээд хэрэггүй.
Ямар эмэгтэй намайг агнах бол доо гээд хэвтэж байдаг эрчүүд бас байдаг. Үнэн залхуу, өөрөө л агнуулчих санаатай. Өөрөө агнуулсан ч гэсэн өөрөө агнаагүй болхоор тодорхой цаг хугацааны дараа өөрөө ан агнамаар санагдах тул агнуулсан анчингаа орхин явах нь олон бий.
Харин зарим эмэгтэй эргүүлэх гээгүй байхад эргэчих гээд яваад байдаг. Түүнийг бас тайлбарлах хэцүү юм. Эмэгтэй ч гэсэн зүрх, сэтгэлтэй гэж ярьж болох юм. Сэтгэл, зүрх гээд нандигналгүй яахав. Гэхдээ хэзээ нандигнах, хэзээ нандигнахгүй вэ гэдэг маш чухал.
Таалагддаг эрэгтэй байж болно. Гэхдээ тэр болгоныг сэтгэлийн гүнээсээ гаргах хэцүү. Анчин эмэгтэйн амьдрал бүтэх нь ховор гэж ч ярьдаг. Нөгөө талаасаа эрчүүдэд чинь сэтгэл зүрхнээсээ дурласан, хайрлсан нэг эмэгтэй байдаг. Тэр хүн бол мөнхөд цээжинд нь асна.
Тэр эмэгтэй бол тухайн эр хүний эхнэр ч байж болно эсвэл найз нөхөд ч байж болно. Эр хүний улангассан, ассан, ухаан мэдрэлээ алдаж хайртай эмэгтэйнхээ төлөө гүйгээд байдаг чанар нь тэр хүнийг будаггүй харуулж байдаг.
Жинхэнэ эмэгтэйнхээ төлөө эр хүн зөвхөн баяр наадмаар биш цаг тутамд өчүүхэн төдий зүйл дээр гүйж байдаг. Эмэгтэй та түүнийг нь л олж харах хэрэгтэй.
Баяраар гарч ирдэг эр бол бялдууч эр, бартаанд мөлхөж явдаг эр бол боломжын эр гэж зүйр цэцэн үг би зохиочоод сууж байна. Ямар уу дээ.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Subscribe to:
Post Comments (Atom)
Kkk yostoi goy zuir tsetsen ug bna shuu kkk
ReplyDeleteSmily мину баярлалаа сайхан шинэлж байна уу
ReplyDelete