Манай Монриалынхан чинь Монгол Бичиг хэрэглэдэг |
Монриалын Монголчууд нижгэр сайхан шинэллээ.
Энэ бол тѳв идээ |
Тѳв идээ 2 жижиг нэг томоос бүрдсэн байна лээ |
Тѳв тавагны ѳнгѳ |
Хоёр дахь жижиг таваг |
Соёмбо архи уудаг болсон гэнэ ээ |
Тайз |
Тайзны 2 талд ийм хивс байсан |
Манай ширээ бууз нь гараагүй байгаа нь |
Тэгээд 12 жилээр нэрэлсэн 12 ширээ байсан. Ширээ бүхэн жижиг идээ, цагаалаг, монгол архи, бууз торт, жимс чихэр гээд сүртэй байна лээ.
Эр эм 2 хѳтлѳгч нээж ерѳѳл дэвшүүлээд дараа нь бүгдээрээ босож зогсож байгаад Халуун элгэн нутгаа дуулаад нижгэр болсоон.
Миний таньдаг хэдхэн хүмүүс нэг ширээ болсон байсан. Тэнд нэг хундага Чингис татаад, баахан идэж уугаад, тэгсэн чинь Монголын ёс 3 гээд 3 татуулна гээд би уудаггүй гэж гүрийгээд.
Ширээ ширээгээрээ тулгаал уугаал байна лээ.
Тэгээд чинь эр , эм дуучин, хүүхдийн дуу гээд урлагийн номер яваад л байсан. Би бууз, салат, мах идсээр...
Бүжиг бүжиглээл, хүүхдүүд чинь яасан мундаг гоё Монгол хувцастай юм бэ.
Нээрэнгээсээ элчинтэй тэнд золгоод. Элчин сайд эхнэр, жолооч, 1,2р нарийн бичигийн даргатайгаа ирсэн байна лээ. Нээлтийн үг бас хэлсий ш дээ элчин.
Би нѳгѳѳ тэр багшийн шавь бла бла гээл очоод зологцон. Сайн багшийн шавь байх чинь яасан сайхан еэн.
Эхнэр нь нээх сайхан яриа, хѳѳрѳѳтэй, аль аймгийан аль хошууны хүүхэд вэ, аль сургуульд ямар мэргэжилээр сурч байна гээд л сайхан яриа дэлгэж байна лээ.
Хаалтын үгийг элчин хэлээд хаалтын үгэн дээрээ лав Монголын тулгуур ул уурхай болж байна та нар уул уурлхайн шинэ боловсон хүчин бэлтгэ гээд лав дурсаж байна лээ.
Тэгээд үгээ тѳгсгѳхдѳѳ элчин сайд Дорнын Цагаан Саранг дуулаад, Сосорбарамаас дутахгүй дуулж байна лээ.
Тун удалгүй миний явах цаг болоод хүмүүс ч бас эхнээсээ явж байна лээ. Тэгсэн хүмүүс намайг маргааш явчих, манайд хоночих гээд 3 айл гуйгаад би чинь нарийн тѳлѳвлѳгѳѳтэй хүн баярлалаа гэж хэлээд Метрондоо суугаад, дараа нь автобусаар шѳнѳжин 8 цаг давхиад ѳглѳѳ 6 цагт гэртээ ирлээ.
heeesh yun saihan yumnuud haragdaadiinaa, kumsuud chin yaas saihan tsagaan sarddgiin, ter buuz salat ene ter shuud hutgaljiishd,, eooe ter boov shoov bol bainaa baina
ReplyDeleteСайхан цагаалж шинэлжээ, тэр гол тавгийг аль нутгийн хүмүүс зассан юм бол оо. Зарим нутаг тийш зүмбэргүй таваг засдаг юм байх даа. Содон харагдаж байна
ReplyDeleteПээ би мартчиж энэ хүүхэн чинь айр гоё бичдийм байлээ шдээ Монгол бичгээр.
ReplyDeleteЗа сайхан шинэлсэн үү? ккк
Эхлээд мэнд усаа ч мэддэггүй гэнээ.
Bremen мину, тийм болхоор би бууз салатны зүраг авсымаа байн байн харах гэж ккккккк
ReplyDeleteMRowan мину, ямар сайн мэддэг юм бэ чи мину, зүмбэр гэдэгийг нь би мэддэггүй ш дээ. Дараа уулзалдахаараа ал, нутгийн хүн зассаныг нь асууя.
Бѳбѳг мину, сайхаан сайхан шинэлсэн үү хѳ
kkk ymar goyiim bee :P ene ul boov ntrriig hanaas avchiraa bee arai oorsdoo hisen bish bizdee saihan shinelsen bn shdee :P
ReplyDeletemini huvid bituund bereesee ideed negend buuzaa chimhej ideed l ongorloo shu dee kkk
touristpink мину, энэ ул боовыг эндээ хийсэн гэсээн. Яасан ч мундаг хүмүүс еэн. Би харин ул боовноос нь үлдсэн болов уу гээл бодоооол байна. Асуудын бил үү. Бууз хийж идээд мундаг л шинэлсэн байна ш дээ.
ReplyDelete