Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday, 17 February 2012

Миний хань блогчин

Чих нь сортолзоод нүд нь томроод ирсэн үү? Умш умш.



Блогчидынхоо ирээдүйн эхнэр/нөхөрт зориулж зохиов.



Хээ нь бүдгэрсэн хэдэн хуруу нь

Үегүй юм шиг үсэг товшиж суудаг

Цахим тооцоолуурыг хүнс шиг хэрэглэдэг

Үүрдийн хань минь блогчин залуу/бүсгүй



Цахим хуудсын ертөнцөд сар шиг гялтайх

Цэнхэр өнгөтэй нь манай хүний блог

Мянга түмэн блог дундаас

Монгол хэлтэй нь биднийх



Уран зохиол, яруу найраг гэж гүйгээгүй ч

Утга бүхий бичлэгээрээ уншигчдыг уяраадаг

Улсынхаа төлөө хувь нэмрээ оруулж буй

Унаган хайр минь блогчин залуу/бүсгүй



Хүн бүхнийг цахим уруу нь яаруулдаг

Бичлэг бүхэн нь нэгийг бодогдуулдаг

Хүсэл сэтгэлийн жигүүрт нисгэдэг

Хорвоод ганцхан хань минь блогчин



Хязгааргүй цахим шигээ сэтгэл уужуу

Төгсгөлгүй жүжиг шиг зан нь аальхан

Монгол хэлний аугаа гайхамшиг шиг

Миний хань блогчин залуу/бүсгүй

Тэмээчин Бүсгүй 2012-02-17, Канад улс

2 comments:

  1. юу ч ойсонгүй, их бөөрөнхий шүлэг байна :р

    ReplyDelete
  2. Монгол Бүсгүй мину, ха ха ха ха нэг дууны үгтэй төсөөлөөд бичиж байсан чинь сайн болохгүй байхаар нь нэмээд хасцан чинь ийм болчлоо хэ хэ хэ

    ReplyDelete