Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Sunday, 12 February 2012

Хүүхнүүдээ үлгэр жишээ үзүүлье!


Ѳчигдѳр онгод хѳдѳлж нэг найз хүүхэн рүүгээ утасдтал шал согтуу байх нь тэр. Цаана нь дүүрэн согтуу хүүхнүүд хашигчаал үнэн аймаар...


Их эмзэг сэдэв байгаа юм. Дээрээс хойш бичье гэж бодсоор ѳдий хүрлээ.

Эрчүүд хэзээ архинаас гарах вэ гэхээр эмэгтэйчүүд уухаа байсан цагт гэж би боддог юм.

Гэтэл ѳнѳѳдѳр эмэгтэйчүүд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж нѳгѳѳ сайхан МОНГОЛ БҮСГҮЙН нэг шинжийг уландаа гишгэж байна.

Ямар үйлс бүтээх, ямар гавьяа байгуулах зорилгоор ингэж ууж идээд байдагийг би үнэндээ ойлгодоггүй.

Ертѳнцийн гурван муухайд эмэгтэй хүн согтох нэг муухай гэдэгийг оруулах нь маш зүйтэй сургамжтай ёжлол гэж би боддог.

Эх хүн бор дарсанд согтож хашигчиж, орилж гуаглах тэр дүр тѳрх бидний ѳвѳг дээдэст байгаагүй, одоо болон ирээдүйд бид байлгах ч ёсгүй.

Хүний эрх гээд хэн нэгэн дуугарч магадгүй юм. Ууж болно, идэж болно, дуу хуурдаж болно.

Хэмжээ хязгаартай байх хэрэгтэй. Хамгийн сайхан сэтгэл ханамж бол хэмжээ хязгаар дуусахад ирдэг гэж.

Дарсны бага нь амттай, дурлалын бал нь шимтэй, дууны дахилт нь түрлэгтэй байдаг юм хүүхнүүдээ.

Ялангуяа ээж болох залуу сайхан хүүхнүүд энэ хар дарснаас маш холуур явах хэрэгтэй. Дѳч хүрээд дѳнгѳж амс гэдэг чинь эрчүүдэд зориулсан хэллэг.

Яагаад ингэж хэлсэн бэ гэхээр 40 нас хүрсэн эр хүн бор дарс даах бие болоод сэтгэл зүйн бэлтгэл бүрдэнэ гэсэн үг.

40 наснаас ѳмнѳ бор дарсанд дурлаад ч хэрэггүй. Гэтэл 40 нас хүрээгүй эрэгтэйчүүд байтугай эмэгтэйчүүд ѳнѳѳдѳр бор дарсанд шумбаад байгаа чинь сайн юмны эхлэл ерѳѳсѳѳ биш.

Бүхэл бүтэн хүнийг тѳрүүлж чаддаг ид шидтэй эмэгтэйчүүд минь бие сэтгэлээ гашуун дарснаас хол авч явах хэрэгтэй.

Монгол эхийн хэвлийд эрүүл хүүхэд бойжих ёстой эмэгтэйчүүдээ!

Бүүвэйн дуу аялаж, хорвоог уяраадаг тэр сайхан хоолойгоор хар архийг давуулмааргүй!

Бүжин сарны доор ч туяарах гоо үзэсгэлэнг архинд нэвчсэн харцаар булингартуулмааргүй!

5 comments:

  1. harin arhinaas ganda tamhi tataj bgaa emegtei hun ih muuhai haragdaad bdiimaa nadaa lav , bi ch odoo alcohol nii turliin yumnaas allergytai amar bdiishde

    ReplyDelete
  2. mmhn. demjij bna. unuudruus ehleed bi bor darsiig baga hereglene

    ReplyDelete
  3. ингаа мину, харин тиймээ одоо архинааса эхлээд гарчуул тамхинаас гархад бас ойрхон байх байхаа. Хүмүүс тэгж ярих юм билэээ.

    Anonymous мину, за тэгээрэй хѳ, ирээдүйд том хѳрѳнгѳ оруулалт болно шүү дээ хѳ.

    ReplyDelete
  4. ene bichlegiigg arhind ortson bainga showdaj, uuj baidag huuhnuuded zoriulj bichsen bh gej oilgoj baina. ternees bar-d suuj arhi /yuch baij bno/ uuj baigaa emegtei bolgon bor darsand orchood bainga uugaad baigaa hereg bish baihaa, bi lav naiz ohiduudtaigaa uulzaj buu halangaa wine uuh durtai. medeej ene ni bainga bish, neg temdeglelt bayar bolon hen negniihee bday-r l uulzana. er ni bol bagahan hemjeenii alcohol hereglej stress , bayar hooroo gargah ni buruu bish. Bas tegeed diilenh emegteichuud maani zov zohistoi hereglej chaddag l gej bodjiin daa. minii bodol

    ReplyDelete
  5. chuups мину, тэгэлгүй яахав ээ хүн болгон ѳѳр хүмүүжил. ѳѳр араншинтай, гэхдээ сайнаас илүү саарийг бас бичиж хэсэг бүлэг хүмүүст нэгийг бодогдуулах санаа байдаг юм. Бусдаар бол хааяа дотны найзуудтайгаа сууж ганц 2 хундага дарс шимэх ѳѳр байлгүй яахав

    ReplyDelete