Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday, 16 February 2012

Чих чис чис час час

Өнгөө өглөө ажил дээрээ ирэх гэж бөөн үлгэр домог боллоо.


Өглөө нөгөө 100 км газараа сайхан Монгол дуу сонсоол дагаж орилоол байгаад давхиад ирлээ. Нэг мэдсэн чинь хоолойны дээд өнгө ерөөсөө гарахаа байчиж. Аргагүй ш дээ дуулахгүй байгаам чинь дээ. Хамгийн сүүлд урлагийн тайзан дээр хэзээ гарсанаа ч мартчиж.

За тэгээд чемоданаа чирээл ортол манай ажилын газрын залуу /Индиан/ араас хүүе хаая гээл нээх сүртэй орилоол, ирээл гар бариал. Тэгсэн юм ярих гээд болдоггүй ээ.

Би бүртгүүлчээд машинаа зогсоолд тавьчаад ирье гэж хэлчээл чемоданаа хиллүүлж шидчээл, машинаа зогсоочоод, ороол хүлээлгийн танхимд суунгуут л хажууд хүрээд ирлээ.

За сайхан амарсан уу инаа тираа болж байсан чинь:

-Хүүеээ би замдаа яасан гээч гэнээ
-За яасан та
-Замдаа ирж яваад салхины шил хагараад
-Хүүеээ яасан аймаар юм бэ
-Харин тийн
-Яагаад тэгэв
-Харин би замдаа нэг колонкоос түлш аваад, тосоо шалгуулаад тэгээд хурдны замаар 110км/ц хурдтай давхиж явтал гэнэт машины хамар онгойгоол шил будаа болсон.
-Хүүеээ та зүгээр үү гээд тэмтрэх дөхлөө.

Тэгсэн колонкийн залуу тосы нь хийчээд машины хамры нь дутуу хаагаад будаа. Тэр ах Оттава хотоос энд ажилдаа ирдийн. Бараг 600 км. Тэгээд талдаа орж явтал тэгсэн гэнээ.

Гэр рүүгээ хүүгээ дуудаж онгоцны буудал дээр хүргүүлсэн гэнээ. Ямар ч байсан тэр колонк нь салхины шилийг нь төлхөөр болсон гэсэн. Яамай даа.

За тэгээд онгоц ч явах болоод онгоцондоо суугаал би ч амаа ангайгаал унтаад өгсөн. Нэг мэдсэн бууж байнаа. Их л хурдан явчих шиг болхын, унтаад мэдээгүйм байлгүй дээ гэж бодлоо.

Тэгсэн цонхоор хараад байх нь ээ, нэг л өөр буудал байнаа. Тэгсэн шал өөр хотод бууцан байвал яахав. Хойшоо явах байсан чинь баруун тийшээ яваад бууцан байвал яахав ха ха ха ха.

Дахиж буугаал хүлээсэн. Яасан юм бүү мэд, Онгоц л болохоо байсан байх. Бүтэн нэг цаг нөгөө хотын онгоцны буудал дээр хүлээлээ. Нэг найз уруугаа залгалаа утсаа авдаггүй ээ.

Арай гэж дахиал нисэх боллоо. Харин онгоцоо сольчихсон байсан шүү дээ. Би ч мэгзэм уншаал ороод сууцан.

Ороол ном уншлаа. Бүтэн цаг нисээл дахиад 27 минут дутуу байхад алгуур доошлоод. Тэгсэн миний чих чис чис час час ёооох уйлах дөхсий ш дээ. Бохь зажлаад, амьсгаагаа түгжээд, хамраа таглаад ч бүтдэггүй.

Зогсоорой чих аллаа л гэмээр байлаа ш дээ. Зөндөө л онгоцоор нисж байсан. Ингэж арай өвдөж байгаагүй ээ. Дахиад 20 минут үргэлжилсэн бол шууд орилхоор байсан. Онгоц чинь яг буухаа дөхөөл доошилдог ш дээ. Тэгсэн энэ онгоц аймаар алсаал доошлоод алах гэж байлаа.

Одоо ч гэсэн чих нээх сонин байнаа. Хөөрхий муу хоёр дэлдгэр минь их юм сонсож үзлээ өнөөдөр. Амрахаараа тэр бөглөөг нь авья даа.

2 comments:

  1. яагаад тэгдийн болоо .. тэр хажууд яваа нөхрөөс л боллоо тээ

    ReplyDelete
  2. Delgermaa Erka мину, харин тиймээ гайхоол хэ хэ хэ

    ReplyDelete