Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 8 February 2012

Логоны уралдаан

Цаана чинь Канадын Монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн энэ жилийнх нь Монриал хотод зохион байгуулагдах гэж байна. Түүнчлэн тэмцээн зохион байгуулах Монриалын Монголчуудын Холбоо Логоны уралдаан зарлажээ.



Сайн үгээр хэлбэл нийгмийн идэвхи сайтай жаахан сааруулж хэлвэл юм бүхэнд далдагнаад гүйж байдгын болхоор энэ Логоны уралдаанд хүч үзэхээр сууж байна.

Тэмцээн зун болох учираас ажилын зав олдвол тэмцээнд нь орж самардалцах санаа байна. Эрчүүд толгой дээгүүр үсрээл, хүүхнүүд самардалцаал дуусдаг тэмцээн шүү дээ ерөөсөө.

За тэгээд миний блогыг уншдаг хүмүүс мэдэж байгаа байлгүй дээ. Миний лого ямар байх вэ гэхээр үндэсний сайхан босоо бичгээрээ Монриал гэж бичээд тэгээд нөгөө сагсан бөмбөг энэ тэрийг нь нэг газар зурна даа. Зурахаа хат даа цахим тооцоолуур дээрээ л нэг юм болгоно.

Харин тэр 2012 гэдэгийг нь бас Монгол Бичигээр биччихвэл хүмүүс тоог нь ойлгохгүй байх болов уу. Эсвэл 2012 гээд криллээр нь бичсэн нь дээр үү? Та нар юу гэж бодож байна.


Энэ ямар байна, нээх урт байна уу? Санаа оноогоо өгөөч найзуудаа

2 comments:

  1. ingehed namaig bagadaa Dalanzadgadiin 223-r tsergiin angid baihad chi haana baiv? (turuugui l baisan bhdaa, hehe, bas sumand baisan baih)

    Nodnin Montreald ochihod bas haana nuugdaj baiv? Chamaig montreal geed bichiheer l namaig ochihod chi blogoo bichdeg baisan bol geed l bodogdood baidgiin

    ReplyDelete
  2. Гилийн хатан мину, хаагуур нь чи зөрсөн юм бэ гэдэг дуу та бид хоёрт их зохих нь ээ. Би чинь ишиг хурга хариулж явлаа, Ноднин энэ хөдөөнөө ингээд цас ухаал байжээсий ш дээ. Уржнан харин яг Монриалд байсан шүү. Улаанбаатарт л зөрөхгүй байя хэ хэ хэ.

    ReplyDelete