Явж явж алгын чинээ улаан нүүр маш их ач холбогдолтой болж байна. Миний хувьд улаан нүүр гэдэг бол өнгө зүснээсээ илүү өмнөөс хараад байж байгаа улаан нүүр их ач холбогдолтой.
Харин зарим нэгэн хүмүүс алгын чинээ улаан нүүрний галбир хэмжээ, зураас мм-ийг тооцолж сонголт хийдэг. Энэ бол нэлээд эрсдэлтэй. Гэхдээ юу сайхан дур сайхан.
ДАЛАЙ БАГШ хэлэхдээ: Хүмүүсийн нүүрний ялгаа нь мм ч хүрэхгүй өөрчлөлтүүд байдаг. Тэрхүү мм ч хүрэхгүй өөрчлөлтийг их зүйлд бодож нэгнийгээ царайлаг, царай муутай гэж хэлэх нь дэндүү өрөөсгөл.
Надад бол алгын чинээ нүүр нь цагаан байна уу,улаан байна уу, өргөн байна уу гонзгой байна уу падлий алга. Харин уураа хүрхээр чимхээд авдаг, уураа гархаар үнгээд авдаг тийм нүүр л хэрэгтэй.
Хэдэн мянган км-ийн цаанаас хайртай дуртэй гэдэг хананы цаадах нүүр ямар ач холбогдол өгөх вэ?
Хүн гэдэг сонин амьтан юм. Улаан нүүр харж урвадаг бол улаан нүүр харж шаравдаг нэгэн бас байна.
Гуйлга гуйна, утсаар ярина, захиа бичнэ. Яаж ийгээд татгалзаж болно. Хананы цаанаас юу л бол юу гэж хэлж болно. Гэтэл улаан нүүрээр учрахаараа яаж ч чадахгүй зөвшөөрөх болно. Нүүрээрээ тулж уулзсан, нүцгэн үнэн хоёр ялдаг гэж.
Ойрхон амьдардаг хүмүүс дасдаг гэдэг. Тэр чинь нөгөөх л улаан нүүрийн ач холбогдол шүү дээ. Улаан нүүрийг өдөрт харах, харахгүй хоёрын маш том ялгаа бий.
Би боддогын. Нүдний хөдөлгөөн, амны хөдөлгөөн, чихний сонсгол, хамрын онгойсон нүх, бөмбөрөн урсах нулимс, жимбийсэн улаан хацар, жирвийсэн хөмсөг гээд ид шид бүхий эрдэнэс юм даа.
Улаан нүүрэндээ зөв ач холбогдол өгч хайрлаж яваарай хүмүүсээ.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
hen negnii ulaan nuurend dasaa yu ?
ReplyDeleteингаа мину, үгүй ээ зүгээр л хэ хэ хэ
ReplyDelete