Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday, 9 February 2012

Амарлаа

За нөгөө ажилын 7 хоног нь жирэлзэж урсаал дууслаа. Одоо ээлжийн хүнээ ирэхээр ажилаа хүлээлгэж өгөөд үдээс хойш амарлаа.


Үдээс хойш нөгөө ирсэн онгоцондоо суугаад бүтэн 01-15 минут онгоцонд ном уншаад, буугаад, машины зогсоол дээрээс машинаа аваад, цасы нь цэвэрлээд, яанаа нөгөө тогонд залгаагүй, хөлдцөн байх вий дээ бурхан минь.

Тэгээл 100 км хурдны замаар давхиал гэртээ очно доо. Заримдаа нэг юмаа давтахаар нэг шилэн юманд байгаа ч юм шиг нээх сонин байды ш дээ.

Орой тэгээл явсаар байтал харанхуйд л гэртээ очно. Маргаашнаас хичээлтэй. Хэдэн бие даалт бас байгаа түүнүүдээсээ салмаар байна. 

Надад илгээмж ирсэн байх ёстой, түүнийгээ хурдан очиж үзэх юмсан хэ хэ хэ.

Би нээрээ шинийн 02-нд амрах юм билээ ш дээ. Та нар буузаа идээл, айлаа хэсээл, би энд ажилаа хийгээл, нисээл байж байх нь дээ.

Надад хэвийн боов явуулахаа мартаваа бусад нь ч яахав.

4 comments:

  1. уул нь ингэж ээлжээр ажиллах гоё юм шиг хирнээ хамаг амьдрал урсаад урсаад дуусчихаад байгаа юм шиг санагддаг байж билээ. 14/14 ажиллаж байхад оччихоод хурдан харихийн түүс хоног тоолсоор байгаад дуусгана амарчихаад амралт дууслаа яаанаа гэсээр байтал дуусна хэхэ. тэгснээ 12хон удаа ажилдаа ирж очоод л жил дуусчихдаг байж билээ. Гэснээс 7 хоног бол жирэлзэлгүй яадын хэхэ. ажилаа аваад танилцаж дуусаагүй байхад л дуусна шдээ :P

    ReplyDelete
  2. Dreamer мину. харин тиймээ жирэлзээл ѳнгѳрѳѳд байна даа. Ажилын үр дүн муутай ч юм шиг хэ хэ хэ, одоо яахав дээ дарга нарын хүссэн хуваарь

    ReplyDelete
  3. ээлжээр амардаг бол гоё байнадаа.. бие их амрах байх .. бидэн шиг стрэстэй тэгээд байнга байдаг болохоор дургүй хүрээд байхымаа

    ReplyDelete
  4. Delgermaa Erka мину, харин тийн заримдаа гоё гэхдээ заримдаа хотын тѳвд шилэн байшинд ѳндѳр ѳсгийт ѳмсѳѳд ажиллах гоё ч юм шиг

    ReplyDelete