Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 22 February 2012

Балинчийн ажил

Бүтэн 12 цагийн турш хийдэг ажилаа бодсон чинь би яг балинчийн ажил хийдгээ ойлголоо.



Би эд нарын хий гэсэнийг нь хийгээл, зараалд нь гүйгээл байдаг байхгүй юу. Тэгсэн чинь хүн болгон намайг зарна гэжий ш дээ.

Ингэж байгаан.

Өглөө 05-45-д ажил дээрэ ирээл баахан статистик гээл толгой эргэм тоонуудыг самбар дээр солиол, өрөөндөө ортол л араас хэн нэг нь бээлий авья, нүдний шил авья, багаж авья гээл цувж гарна.

07-00 цагт бүгдийг нь багаж, хэрэгсэлээр хангичихаал цахим тооцоолуурынхаа урд суугаал өчигдөрийн ажлын тайлангаа шалгаал, дарга батлаагүй байвал даргыг гуйж батлуулчихаад, хэвлээд гарын үсэг зуруулаад, сканнердаад 60-аад ухна-д явуулна.

07-30 цаг, тухайн өдрийнхөө тайлангын маягтыг программ-д оруулна. Бүх ажилчидын нэрсийг ажиллах цаг энэ тэртэй нь оруулна. Хаана юу хийхий нь ард нь бичнэ.

08-00 цаг өөр хэлтэсийн хүмүүс бараа захиална гээд ороод ирнэ. Хаанаас, хэнээс, хэдээр авах гээд мэдээлэл цуглуулаад, АНУ болон Канад уруу хөндлөн гулд дэнхуа цохино.

09-00 цаг арай гэж бараагаа захиалж дуусаад, системд оруулна.

Энэ хооронд чинь утас дуугарна, станцаар намайг тэгээч ингээч гээд орилно. Гүйгээл байна гүйгээл байна.

09-30 цаг онгоц ирнэ. Нөгөө ажилчид нь ирж үү үгүй юу гээд бас шалгана. За тэгээд бүгдийг нь хувцас солих хатаалганаас очиж авна. Эрчүүд юм байж аааааягүүүүүү удаан хувцасаа сольдий ш дээ.

10-00 цаг гээл ажилчидаа цуглуулаал ажил дээрээ иртэл, төв агуулахнаас ачаа ирсэн гээл утасдана. Дахиал машинаа унаал очоол бараагаа хүлээж аваал, ачаал ирнэ.

Тэгтэл л жорлонгийн муу ус дүүрчихлээ, миний станц болохгүй байна гээл гомдол санал ороод ирнэ. Өчигдөр нөгөө жорлонгийн муу ус нь гурван удаа дүүрсий ш дээ.

Манай ажилын байрны гадаа явуулын тохьлог жорлон байдаг юм. Түүнийг нь болхоо байхаар би сантехникийн хэлтэс үрүү утасдаж, янзлуулдаг юм.

11-00 гэхэд захиалагч компаний хэдэн хүүхнүүд ирж агааржуулалт юу юу ч билээ дээ шалагдийн. Намайг дувтан зардий ш дээ. /Аймаар ховолсон/ Тэгээтэх, ингээтэх гээд.

Нэг инженер хүүхэн бий. Бүр намайг хархаараа л зарах ажил гарах нь уу гэж боддог юм шиг. Би бүр өглөө тэр хүүхний хөлийн чимээгээр ширээн доогуураа орж байж аргаллаа ш дээ.

Заавал гүйцэтгэгч компаний ажилтанг зарах ёстой гэсэн онол байхгүй биз дээ. Хааяа яахав дээ туслалгүй яахав.

Тэгсэн чинь урждар намайг чи тэр хэлтэсээс очоод нэг зураг аваад ир гээш. Дотроо буцалж байсан ч гаднаа аанхаан гээл аваад ирсэн.

12-00 гээл хоолны цаг болоол би чинь заавал блогтоо юм бичнэ гээл тэгээл амандаа сандвич чихээл, хуруугаараа товчлуур нүдээстэй.

Блог дээрээ юу бичихээ өглөө босоол 00-д орж суугаал бодож эхэлнэ. Тэгээл өглөөний цай уух, хувцасаа солих гээд үргэлжлүүлж бодсоор байтал ажил уруугаа ирэхэд толгойд бүрэн бүтэн бээгий бүрдчихсэн байдаг юм.

13-00 гээл онгоцоор ирсэн хүмүүсийн аялалын зардалыг системд оруулж баталгаажуулна.
Хүн бүрт өөр өөр зардал гарна. Тооны машин, 10 хуруу, хөл гээд бодолцохгүй юм байхгүй.

14-00 цаг болход хувьлах, хэвлэх, сканнэрдах, ламинатардах цаас ширээгээр дүүрэн болчихсон байна. Нөгөөдүүлээ бүгдий нь янзлана. Нэг ээлжиндээ 1 том ухна, 2 жижиг ухнатай. Тэр 3-ийн цаасны ажилыг би хийнэ.

15-00 цагт маргааш өдөр хэрэглдэх бараа материалыг бэлдэж, агуулахаас авчирч бүгдийг жин тан болгоно.

16-00 цагт ажилчидын онгоцны суудал, өрөөг захиалсан байна. Гэтэл нөгөө хэдэн бүтэлгүй Индианууд чинь тэгчихлээ, ингэчихлээ гээл утасдана. Тэд нарын өмнөөс бас гүйнээ.

17-00 цаг шөнийн ээлжийн ахлагчыг очиж гал тогооноос авна. Ирээл ажилаа цэгцлээл, программ энэ тэрээ хаагаал ажил тарах болно доо.

За тэгээд сарын эцэс, цалин бодох үе таархын бол тэгээд ачаалал 2 дахин ихсэнэ. Түрүү 7 хоногийн цалин зарим ажилчидын дансанд дутуу орсоноос болж бөөн ажил болж байна.

Сарын эх болон эцэс таархын бол тэгээл баримт бичигээ архивжуулж, боож, баглах гэсээрээ байгаад өдөр дуусна даа.

Энэ хооронд 80-800 хүн нааш цаашаа хүргээд өг гээл жолооч хийлгэнэ шүү дээ. Өчигдөр бүр сандвичаа халаагчинд хийгээд мартаад, нүүрс болсон хойно нь санасан даа.

За тэгээд урагшаа урагшаа улам дээшээ тэмүүлэх болноо.

2 comments:

  1. yoooh bur uurhain amidral yag haraddag gejiishd hehe.

    gesnees comment hiideg link chin boostson yum shig bna. neg yum garch ireel minii norton neg yumnaas hamgaallaa l geed bna

    ReplyDelete
  2. Dreamer мину, Яаж тэр бөөсий нь арилганаа одоо. Би чинь тэр тал дээрээ маруухан амвтан шүү дээ.

    Жич-Drmeamer ОТ-д ажиллаж байсан юмуу? Тэгвэл сайхан буу халья хэ хэ хэ

    ReplyDelete