Энэ олон эрдэмийн зэрэг ер нь хэнд хэрэгтэй юм бэ? Бие эрүүлжүүлэх үү эсвэл урт наслуулах уу?
Манай нөхцөл байдлаас хархад бол их сургуулиа төгсөөд 9 жил болж байгаа над шиг нөгөө л баклаварын зэрэгтэйгээ явж байгаа хүн ховор шиг байна. Дахиад нэг өөр мэргэжилээр баклавар эзэмшсэнээр барахгүй бүр өөр нэг мэргэжилийн магистерийн зэрэг горилсон байх нь тэр.
Яасан сайхан хөрвөх чадвартай мэргэжил, шинжлэх ухаан, уураг тархи вэ нээрээ. Жишээ нь би одоо ядаж нэг муу магистер зулгаагаад очиход нөгөө хэд бол бүгд Доктор болох шинжтэй байна.
Ер нь тэгээд тэр Докторын зэргийг хэн хүн хамаагүй горилж болдог ч юм уу үгүй ч юм уу.
Би одоо энэ сурч байгаа мэргэжилээрээ баклавар горилоно гэвэл дахиад 2,5-3,0 жил хэрэгтэй байна. Түүний дараа магистерийн сургууль гэвэл дахиад 1,5-2,5 жил хэрэгтэй байна.
Хэзээд нь нөгөө олон хүүхдээ гаргах хүн бэ би чинь одоо? Эмэгтэй хүнийхээ үүргийг биелүүлмээр байна ш дээ нээрээ.
Цаг хугацаа гэдэг чинь нээрээ урсгал шат шиг нүд эрээлжлүүлэн урсдаг сонин үзэгдэл юмаа.
Монголын нөхцөлд тааруулж бөөн эрдэмийг зэрэг горилно гэхээр амьдралын нөхцөл таархаа больчих гээд байна.
Манайхан тэр нэг хий их сургууль төгсдөг энэ тэрээ нээрээ үнэн больмоор байнаа. Манай энэ төсөл дээр нээрээ шалгаруулахын бол тоотой хэдэн баклаварын зэрэгтэй хүн байна гэнэ. За тэрэнд нь би хамгийн түрүүнд орчихсон гэнэ.
Гэтэл эндхийн том инженерүүд ерөөсөө колледж л төгссөн байдаг ш дээ. Даргын ажилын чадварт ТМС төгссөн хүн очиж л байна ш дээ. Үнэхээр хоёр идэхгүй хоосон хонохгүй гэвэл ТМС төгсөөл тэгээл ажилаа хийгээл байж байхад болохгүй юм алга.
Тэгтэл манайд 2 баклаварын зэрэг горьлоод, нэг магистерийн зэрэг горьлоод ч дундаж цалинтай ажил олдохгүй байна ш дээ. Жаахан хий хөөрөгдөхөөө больж бодит байдал дээр буумаар байна ш дээ. Цаг нь болчихсон биз дээ.
Үнэхээр тэр гойд энэ тэр нь шинжлэх ухаанаа судлаад горилдог цол хэргэмээ авна биз.
Харин тэр хүн бүхэн магистерийн зэрэг эзэмших албагүй ээ харин ээж, аав болноо гэдгээ хөөвөл их болох гээд байна даа.
Гэтэл ээж, аав болж байтал нөгөө магистерийн зэрэггүй намайг чинь хэн Монголд ажилд авахын бэ?
Манай боловсролын систем, боловсрол соёл шинжлэх ухааны яам/ямар сүртэй нэр вэ/ үнэхээр ажилаа хийх цаг нь болжээ. Чанартай боловсролыг гаргаж, чанаргүйг халах ээлж ирсэн гэж би бодож байна.
Эндхийн нэг Монгол судлаач Канад хүн Улаанбаатарт байгаа их сургуулуудийн тоо түүнд төлбөрөө төлж сурч байгаа оюутнуудын тоог судалж байгаа гэсэн. Аймаар дуу алдаал, шоконд ороол яваад байгаан гэсэн. 2 сая хүн амд 1 000 000 их дээд сургууль, коллеж болцын биш үү цаана чинь.
Үнэн, үнэн. Мэргэжлээрээ мастерийн зэрэг хамгааллаа гэхэд тоохоо байчихсан байна шүү дээ одоо. Заавал доктор, тэгээд бүр дэлхийн эхний хэдэд ордог сургуульд хамгаалсан байхыг шаардах гээд байна. Харвард төгсөөгүй бол хичнээн мянга сайн байгаад төгс үнэлэхгүй болоод байх юм аа. Тэгтэл бид чинь ээж болмоор, үр хүүхдээ өсгөөд явмаар байна штэ. Сурах гэсээр байтал бид нартай суух гээд хүлээгээд байдаг эр хүн гэж байхгүй болсон хаха. Бүр бичлэг хийчихлээ
ReplyDeleteхэхэ хэдэн жилийн өмнө надаас бусад нь л магистр, тэгээд нэг хүүхэдтэй байсан бол одоо бол надаас бусад нь магистр, доовтор нэмээд 2 хүүхэдтэй болчихоод байна. мастер ч яахав уул нь сонирхсон мэргэжлээрээ хамгаалаад зэрэг, мэдлэг ахиад явбал болжил байна. Гэтэл яг тухайн шинжлэх ухаанаараа цаашаа судалгаа хийгээд явахгүй бол доовтор бол гэцүү байна шдээ. бараг 5 жил. Тэгээд зарим нэг нөхдүүд шиг Хүний генетикээр доовтор хийчихээд уурхайд ажиллавал гэцүү л байна. Тэхээр ер нь энэ чигээрээ байя дөө гэснээс гайгүй хариуцлагатай нөхдүүдэд Монголд зөндөө л ажил байгаа шдээ. Санаа зовох юм ер байхгүй ээ.
ReplyDeleteЯг үнэн шүү. 2 гараа өргөн дэмжиж байна. Утга учиргүй өндөр үнэ төлж дипломын гол бологсод баймааргүй л байгаа юм.
ReplyDeleteнөгөө талаас сургууль төгсөөгүй хүн хийж болох ажлын байрыг хангалттай нэмэгдүүлэх хэрэгтэй. мэргэжил сургалтын төв төгссөн хүмүүст амьдрал ахуйгаа элбэгхэн аваад явчих цалинтай ажил олддог бол тэгтлээ тэгэж олон хүн зэрэг цол гээд гүйгээд байхгүй байлгүй дээ.
ReplyDeleteтэгээд явж явж хувь хүний л сонголт, бас чадвар байх ёстой л доо уул нь. гэтэл яг одоо бол сурах гэж биш нийгмийн сонин давалгаанд орчихоод л яг нэг барьцтай чиглэлээрээ биш олон өөр юм руу үсчээд байгаа байж магадгүй.
MRowan мину, одоо чинь бараг тэр улсын мастер төгссөн бол авна энэ тэр гэж даврах гээд байгаан биш үү аан, нээрээ үнэн давармарууд юмаа ккк
ReplyDeleteDreamer мину, хэлээд юүхэвээ хө жинхэнэ доктор, мастерууд нь төрж байвал яамай ш дээ тээн. Худлаа нэр зүүж ер яанаа тээн. Сонин сэтгэлгээ шүү бас.
Бөбөг мину, харин тиймээ сурч болий ш дээ гэхдээ дараа нь ямар ч үр дүнгүй сурч хэрэггүй л байгаам даа уг нь тээн.
Монгол Бүсгүй мину, харин тийм тэр чинь одооноос гайгүй болж байх шиг байна тэр хэдэн толгойнуудаас эхлээд.
Манайхан нэг хүн дагаад юу ч байсан давалгаалаад байхын тээн. Өөрийн гэсэн байр суурь энэ тэр байхгүй.
Мастер хамгаалцан гар над мэтийн баклавруудаасаа дээш гарч чадку дарамтлуулаал байжийшдэ. Худлаа л дипломын зэрэг авах гэж цаг алдаснаас биш ажлын туршлага, хөрсөн дээрээ бууж наалдах чадваргүй агаарын нөхдүүд энүүгээр л нэг байна даг.
ReplyDeleteХүн Санаа мину, хэлээд юүхэвээ, агаарын нѳхдүүд нээрээ хѳрсѳн дээр буумаар байнаа, цаг нь болчихлоо
ReplyDelete