Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday, 14 February 2012

Шоконд ѳлгийдүүллээ


Алжаал энэ тэрээ тайлж нэг ѳдѳр ѳѳрийгѳѳ хайрлаж байгаа нэртэй шоконд ѳлгийдүүллээ.


Энэ шоког чинь идэж байхгүй бол болдоггүйм үү хаашаайн. Юуны дутагдалд ордог гэнэ үү.

Гоо сайхан, масаажны газар захиалга ѳгсѳн байсан нь хайрын ѳдѳр таараад тэгсэн нѳгѳѳ үйлчилгээнд нь шокогоор ѳлгийдүүлэх үйлчилгээ орчиж.

Хужиртын шавранд ѳлгийдүүлж байснаас биш шоконд ѳлгийдүүлнэ гэж яаж мэдхэв дээ.

Тэгсэн 2 шаттайгаар хувцасаа солиод бүдэг гэрэл намуун хѳгжимтэй ѳрѳѳнд оровоо. Дээгүүр доогуураа нэг удаагийн хувцас ѳмсѳѳд орон дээр хэвт гэнэ. Тэгсэнээ эхлээд скраб бүх биеээр үрлээ.

Дараа нь шокогоор бүрээд нэл шоко л боллоо ш дээ. Тэгсэн нѳгѳѳ ор нь доороосоо халаад бас балалжийнаа.

За тэгээл нѳгѳѳ хүүхэн биеээр шокогоо түрхэж дуусаад гялгар уутанд ороогоод дахиад халдаг хѳнжилѳѳр хуччаад гараад явцан.

Хѳлѳрлѳѳ, нѳгѳѳ скраб нь бие загатнуулаад най алгааа. Нѳгѳѳ цахилгаан хѳнжил нь масслачих вий энэ тэр гэж санаа зовоод. Аминдаа хайртай хүүхэн шүү.

Гялгар уутан дотор скраб шокотой хэвтэх чинь дээ нээх тийм сонин байлаа. Хѳнжил нь халууцуулаад гар хѳлѳѳ хѳдѳлгѳхѳѳр загатнаад 30 минут тоо тооллоо ш дээ.

Уг нь далайн давалгааны чимээ, намуухан хѳгжим, бүдэг гэрэлтэй сайхан юмаа. 20оос илүү минут болхоор хѳлрѳѳд усанд шумбамаар боллоо ш дээ.

Гарч ирсэн нэг л сайхан байна, шууд унтмаар л байна. Гадуур дүүрэн цэцэг барьсан хүүхнүүд байлаа.

Нэг удаа шоконд ѳлгийдүүлэх дажгүй юм байнаа, санал болгожийнаа хүүхнүүдээ.

4 comments:

  1. хаха, тоо тоолж байгааг чинь төсөөлсөн нэг удаа нарийн мэргэжилийн шинжилгээ өгсөн санаанд орлоо. Гар хөлөө хөдөлгөж болкуу ихээ хэцүү байдым билээ тэгээд л тооо тоолжийлаа шүү дээ.
    Төсөөлсөн чинь өлгийдүүлмээргүй байнаа. Тэрнээс сонсход л сайхан л сонсогджийно. Чамайг нээх гоё залуу шоко-гоор өлгийдсийм байх гэж бодлоо шдээ хаха

    ReplyDelete
  2. арьс марьс нь тэгээд ямархуу болжийна гоё үйлчилгээ байна

    ReplyDelete
  3. Бѳбѳг мину, Нэг л ѳдѳр гоё залуу шокогоор ѳлгийднѳ шүү дээ хѳ.

    Гуталчин мину, шоко иддэггүй хүн тэгээд ѳлгийдүүлсэн нь амар юм билээ

    Delgermaa Erka мину, арьс энэ тэр чангараад нээх сайхан болсон байна. Орой нь 2 цаг Бадминтон тоголцон чинь сая үдэд л бослоо.

    ReplyDelete