Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday, 1 March 2012

Логоны уралдааны бүтээл

Канадын Монголчуудын 2012 оны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн энэ онд Монриал хотноо болох бөгөөд түүнд зориулж Логоны уралдаан заралсан билээ.


Миний бие нь өөрийн 2 бүтээлээрээ оролцсон бөгөөд та бүхэнд сонирхуулж байна. Уралдааны хариу 03 сарын 03-ны дотор гарна.

Уралдаж, шагнал энэ тэр авахдаа гол нь биш бас нэг санаа оноо өгөхдөө л миний оролцож байгаа зорилго оршиж байгаа юм.

Эхний хувилбар
Тайлбар-Монриал бол Кюбэк-т харьяатай учир Кюбэкийн далбаа оруулсан юм. Монголчууд гэдэг утгаар нь Монгол Бичигээр Монриал гэж бичсэн.

Он чухал учираас 2012, сагсан бөмбөг гэдэгийг илтгэх тэгийг оролсон сагстай бөмбөг байгаа бөлгөө.



Хоёрдугаар хувилбар-Энэ фонд нь хар шүү
Энэ болбоос Кюбэк мужийн газрын зураг байгаа юм. Бусад тайлбар нь эхнийхтэй адилхан. Блог дээрээ зурган хэлбэрээр оруулах гэж байгаад цаад фоны нь хар болгочихлоо. Гэхдээ эх нь цагаан гээд бодоорой.

2 comments:

  1. shan shinelev uu?
    logo ehniih huvilbar ny taalagdav:)

    ReplyDelete
  2. tumee 33 мину, сайхан шинэлсээн. Сайхан шинэлэв үү, айл олон хэсэв үү. Баярлалаа.

    ReplyDelete