Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday 13 March 2012

Канад эрчүүдийн унаа

Залуучуудыг амраад ирэхээр нь:

Би: Юу хийж амрав?
Х1: Машинаараа тэгж зугаалаад
Х2: Мотоциклоороо тэр хот уруу яваад
Х3: Усан онгоцоороо тэр нууран дээр загас агнаад
Х4: Цасны мотоциклоороо ойд очиж хэд хоноод
Х5: Дөрвөн дугуйтаараа бартаат зам туулаад



Ийм төрлийн унаа унахгүй бол эр хүн биш
 


Ford, Dodge гээд олон төрөл бий


Энийгээ нөгөө машиныхаа араас чирээл зунжингаа нуур хэсээд давхина даа
Модон дунд харваж өгнө дөө, бас л байх ёстой нэг унаа нь
Цасны мотоцикл, нисмээр унаа чинь энэ байна лээ дээ, эрчүүдийн гол яриа

Энэ их гоёоо, олон хүүхэдтэй айлд их байдын байна лээ, жорлон, унтлагын ор, гал тогоо, хувцасны шүүгээ, ширээ бүгд байгаа


Энэ бол сайхан л байдаг байх
Harley Davidson мотог хүн бүр унадаггүй юм билээ. Хараад байхад нэлээд эмх, цэгц, гярхай хүмүүс нь унаад байх шиг байдын.
Манай ээлжний ажилчин ноднин нэг шинийг авсан. Байнга л Оттава, Монриал хот уруу явж байдын. Гэхдээ зөвхөн дулааны улиралд. Гудамжинд таарч байхад бол дуу чимээ энэ тэр нь аймаар юм билээ.

Би мөрөөдөхдөө цасны мотоциклийг нь ахдаа, бартаат мотог нь ахын хүүхдүүдэд гэр бүлийн вагоныг нь гэрийнхэндээ авч өгөхиймсаан гэдийн. Цасны мото нь бол Монголд хад чулуунд тээглээд явахгүй. Энд бол хад чулуу байхгүй дан мод бас цаc их орно.

Гэр бүлийн аяллын вагон нь бас гоёоо. Монголд орж очсон гэсэн байхаа. Гэхдээ үнэ гэж тэнгэрт биз. Нэг баян нь Германд ч гэл үү дээ захиалж авчруулсан гэсэн.

Би ми нь энэ хэлхээтэй төмрүүдийг харж шүлсээ гоожуулахгүй өмд, гутал, цүнх харж шүлсээ гоожуулах нь яамай даа.

2 comments:

  1. сайхан унаа эдэлдэг залуус байна

    ReplyDelete
  2. Delgermaa Erka мину, харин тиймээ хө, сайхан сайхан

    ReplyDelete