Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday, 12 March 2012

Цаг урагшилж нүцгэн залуу очиж сэрээв.

Ва ха ха ха ха арай ч чармай нүцгэн байгаагүйм байнаа.



Манай энд бүтэн сайн өдрийн өглөө цаг урагшиллаа. Урд өдөр нь зөндөө л санамж бичиг энд тэнд өлгөөд л хэрэндээ л бүх ажилчидад мэдэгдсэн гэж бодож байв.

Маргааш өглөө нь цаг урагшлаад өдрийн ээлжний бид нэг цагаар монжуулаад ажил дээрээ ирлээ. Өглөөний хурал боллоо, дууслаа.

Дарга манай өрөөнд орж ирлээ:

-Нэг ажилчин ирээгүй байна, чи явж сэрээ

-Айн би юу?

-Тийн, сэрээгээд аваад ир

Нөгөө залуугийн өрөөний дугаарыг олж аваад машинаа унаад явлаа. Замаараа гал тогоонд орлоо, байдаггүй. Өрөөнийх нь гадаа ирлээ.

Тог тог тог

15 хормын дараа хөлийн чимээ гарч, хэн бэ ч гэж асуулгүйгээр үүдээ нээлээ.

Ва ха ха ха хар бандагатай залуу зогсож байх нь тэр. Би ч сандарч цочирдсондоо гараа нэг хөдөлгөм аядаад /баяртай гэж байгаам шиг/:

-Сайн уу, 06 цаг өнгөрчихсөн байна.

-Айн, юу?

Нөгөө залуугийн нүд эмэгтэй хүн хар өглөөгүүр үүдэн дээр нь зогсож байгааг хараад цочирдсон төдийгүй, 06 цаг өнгөрөөд явж байгааг дуулаад нэмж цочирдон хөдөлж чадахгүй болов.

Би ч нүдээ аль болох дээгүүр залахыг хичээж байлаа.

Нөгөө залуу цаг уруугаа харлаа. Түүний цаг 05-14, миний цаг 06-14 болж байлаа. Надад итгээгүйгээр барахгүй дахин дахин цаг уруугаа харж байлаа.

Урд шөнө цаг урагшилсан юм. Та мэдээгүй юм уу гэж хэлтэл коридороор нэгэн залуу өнгөрөхдөө цаг урагшилсан тухай түүнд бататгаж хэлэв.

Би ч олон долоон юм ярилгүйгээр, гадаа хүлээж байя гээд машин уруугаа эргэж явлаа.

Машиндаа орж ирээд сууж байтал нээх удсангүй хоолоо барин нөгөө залуу гарч ирлээ.

Машинд цухуйв уу үгүй юэ гишгээд өг гэж хэллээ. Би ч тэгж хэлсэний дагуу хурд хэтрүүлж явахгүй хүн.

Аажуухан явсаар хатаалганы гадаа ирч, хувцасаа сольтол нь бас л машин дотроо суув. Удалгүй тостой ажилын хувцасаа өмссөн залуу гарч ирж, ажил дээрээ ирцгээлээ.

Би ч замдаа илүү дутуу юм ярьсангүй.

Орой хоолон дээр тааралдсан чинь, өнөөдөр цагаа урагшлуулнаа гэчихсэн инээчихсэн явж байна лээ.

Би ингэж боддын. Ялангуяа энэ ажилынханыг ажилын бус байран дээр элдэв янзаар байгааг харах бас нэгэн сонин байдаг юм. Шалдан, нүцгэн гэсэн буруу утгаараа биш. Гэхдээ нэг хүнтэй ажилын байран дээр таарах өөр, нүцгэн шахуу өрөөнд нь эсвэл гадуур таарах бас нэг өөр.

Одоо юу гэдийм дээ. Тэр хүнийг нэг тийм гээд бодож байсан хана өөр болдог гэдэг ч юмуу.

6 comments:

  1. Өглөө эрт, дөнгөж сэрэхээр ноцтой үе нь гэсэн үг үү? хэхэхэхэ

    ReplyDelete
  2. хэхэ очиж сэрээ гэж байдаг бас мундаг дарга байна шү

    ReplyDelete
  3. яг ямраар өөрчлөгдөж байна хонэй?

    ReplyDelete
  4. MRowan мину, яахав дээ аймаар цочирдсон байх тэр залуу. Яг тэр агшинд юу бодсон бол гэж бодогдоод байгаа, зүгээр л сонирхож, хэ хэ хэ. Өглөө эрт ямар ноц байдын нойрмоглохоос өөр?

    Delgermaa Erka мину, дарга бол баллы ш дээ. Байгалаасаа тэр тал дээр бодож чаддаггүй байх гэж бодды ш дээ. Охинтой, охингүй хүмүүсийн хооронд ялгаа байхад хүүхэдтэй хүүхэдгүй хүмүүсийн хооронд бүр их байна биз дээ тээн.

    Бөбөг мину, ха ха ха, энэ бол нээх сүр биш би гол нь нөгөө Мисс хүндэрдэг гэдэг шиг л юм тайлбарлах гэсэн байхгүй юу даа, ойв уу хө ккккккккккккккккккк

    ReplyDelete
  5. Тийм шүү, дандаа улбар шартай харсаар байгаад өөр хувцастай хааяа харахаар гоё л харагдаад байдгийн.

    ReplyDelete
  6. Deghi мину, Харин тийм тэр нэг онго хуртэл мон доо

    ReplyDelete