Тарваган тахал гарсан юм шиг тууз энэ тэр хашаагаараа зүүгээд манай сургууль хаагдцан.
Кюбэкийн Их Сургуулийн тѳлбѳр нэмэгдэх болоод засгийн газар нь батлангаа алдсан чинь багш, оюутнууд бүгд ажил, хичээлээ хаяаад бѳѳн жагсаал цуглаан хийгээд 14 хонож байна. Дахиад 7 хонох гэнэ. Тэр болтол шийдэхгүй бол үргэлжүүлнэ гэнээ.
Оюутны холбоо, сургуулийн захиргаа энэ тэр нь үнэгүй автобус гаргаад оюутнууд Монриал хотод очиж жагсаал хийгээд бѳѳн сүр. Жагсаалд оролцоно уу гээд ѳдѳрийн хэд цахим захидал ирж байна.
Надад үнэндээ жагсаж явах зав алга. Харин энэ далимыг ашиглаад ууц, нуруу, сүүжээ тэнийлгэж амарч авья.
Сургуулийн кампуст дүүрэн оюутнууд дуулж хуурдаал, идэж уугаал байж байхын. Жагсаалынх нь нэг хэлбэр гэнээ. Явцын шалгалтын дүн ч гараагүй.
Үр дүн нь гараад тѳлѳбр нэмэгдэхгүй үлдвэл яамай даа. Манайх шиг хүч, булхайгаар арай шийдчихгүй байгаа даа л гэж сууна.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment