Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday, 8 March 2012

McGill Их Сургууль

Лого нь их хөөрхөн
Франц хэлээр ярьдаг 2 сая хүн амтай Монриал хотын төвд байрладаг McGill Их Сургууль нь Хойд Америктаа нэлээд дээгүүр орох төдийгүй Франц хэлтэй хотод Англи хэл дээр сургалт явуулдаг хоёрхон их сургуулийн нэг юм.


Энэ сургуулийн Франц хэлний ангийг төгссөний хувьд би их элэгтэй байдаг юм. Маш нэр хүнд бүхий олон жилийн түүхтэй сургууль төдийгүй багш нарын хувьд өндөр мэдлэг, заах арга зүй сайтай гэж хэлж чадах байна.

Жинхэнэ нөгөө сурвал сур, сурахгүй бол чаддаг юмаа хий гэдэг чинь энд үйлчилнэ. Төлбөрийн хувьд нэлээд өндөр. Гэхдээ түүний цаана чанартай сургалт байхад хангалттай болж байгаа юм.

Ямар сайндаа одоо миний сурч байгаа Кюбэкийн Их Сургууль элсэлтийн шалгалтгүй намайг авч байхав дээ. Миний бүр санаа зовоод хэлний шалгалт ч гэсэн авахгүй юм уу гэсэн чинь, McGill Их Сургуулийн ангийг төгссөн хүнээс юу шалгах вэ дээ гэсэн шүү дээ. Би тэнд зогтусаал амаа ангайгаал үлдсэн.

Со хүүхний Америк нөхөр Биологийн чиглэлээр энд Докторантурт сурдаг юм

Канадуудын ярих нь их цаасаар дардаг сургууль гэцгээдэг юм билээ. Үнэний ортой байж магадгүй. Зөвхөн хэлний ангийг төгсөхөд нэлээд хэдэн хайрцаг цаастай үлдсэн шүү.
Сургалтын анги танхим тохижуулалт, тоног төхөөрөмж тал дээр ярилтгүй. Хамгийн орчин үеийн сонголт тэнд бий. Дээрээс нь оюутны үнэмлэх нь бичиг хэрэгсэлийн дэлгүүр төдийгүй барааны дэлгүүрт үйлчилж хөнгөлөлт эдэлдэг.

Би ноднин Ниагара Хүхрхээ явахдаа оюутныхаа үнэмлэхээр 30 хувийн хөнгөлөлттэй жуулчилсан шүү дээ.

Сургуулийн мэргэжилийн анги болоод, сургалтын хугацаа, үнэлгээ,шалгаруулалтыг би энд нуршаад яахав. Та бүхэн сонирхвол цахим хуудас уруу нь орж танилцана уу. http://www.mcgill.ca/

Одоогоор миний бие энэ сургуульдаа мастер хамгаалахаар сурна гэсэн зорилготой байна.

Та бүхнээс хэн нэгэн нь сургууль сонгох гээд явж байгаа бол McGill Их Сургуулийг санал болгохдоо маш их баяртай байна.

Өмнөд Америк, Ази, Европынхон энэ сургуулиар дүүрэн байдаг. Манай хэлний ангийн хичээлийн хагас жилд гэхэд Колумби, Эквадор, Польш, Герман, Япон, Солонгос, Орос, Сингапур,Канад, Монгол, Бразил, Австриас ирсэн оюутанууд байсан юм.

Мөн энэ их сургууль англи хэлний ангитай бөгөөд хэрэв хэлний ангиа энэ сургуульдаа төгсөөд мэргэжилийн ангид сурах бол TOEFL шаардахгүй зөвхөн мэргэжилийн хичээлийн оноо шаарддаг бөлгөө.

Одоогоор миний мэдэхээр нэг Монгол залуу энэ сургуульд эдийн засгийн ухааны Доркторантурт сурч байгаа юм.



Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас

Хүний хүү эрдэмийг өвөртлөн ирнэ

Д.Нацагдорж

2 comments:

  1. mod harihguinee kkk

    saihan surguuli baina

    ReplyDelete
  2. Гуталчин мину, харина даа харина хэ хэ хэ

    ReplyDelete