Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday, 26 March 2012

Шударга зан илүү


Орчин үеийн Франц үнсэлттэй, малийтал сайхан инээж, мишээсэн хорвоод шударга зан үнээр илүүдэж байнаа.




Юу ч амалсан энэ шударга зангаа гээхгүй сонин хүүхэн энд нэг байнаа. Болохгүй байгаа юмыг болж байна гэж худлаа мишээж би үнэндээ чаддаггүй ээ. Хүсээд ч чадахгүй байна.

Ѳглѳѳ нѳгѳѳ гар утасны газар очлоо. Дам дам дам дам гээд баахан л юм ѳмнѳѳс хэлэхийн. Болхоосоо болохгүй юм нь бүр их. Дээрээс нь мань мэтийг хараад болдог юмыг болохгүй гээд хэлэх энүүхэнд.

Эхний хэдэн минут аан уун гээл сонсоол байлаа. Тэгсэн бүр хэтэрчийнаа. За та болиорой. Танай энэ үйлчилгээ намайиг ингэж ингэж хохироосон, одоо та юу яриад байгаа юм бэ. Танайтай хийсэн энэ гэрээг дуусахыг тэсэн ядан хүлээж байна гээд хэлээд тавьсоон. Дүүрсээн дүүрсэн.

Нэг сард ямар ч дуудлага хийгээгүй байхад 78 долларын тѳлбѳр гарна шүү дээ. Монголд би дараа тѳлбѳрттэй баруун, солгойгүй ярихад л 50 000₮ тѳлдѳг байлаа ш дээ. Энэ Монгол биш гэж мэдэж байна. Гэхдээ арай л аймаар.

Гэх мэт түс тас нүүрэн дээр нь хэлсэн энэ хүүхний үйлдэл зѳндѳѳ байнаа. Хүн алдаагаа засаг л дээ. Яадын үнэн үг хүнд хүрнэ шүү дээ гэж бодож үзсэн ч орчин үед чинь хуурамч масктай байдал моодонд орж мань мэтийн түс тас хэлдэг хүн бүдүүлэгт тооцогдох болжээ.

Гэхдээ эндхийн байгууллагат нарийн дүрэм, журам, ажилчидаа сургах гэдэг юм зарим газараа их дутдаг. Засгийн Газарт нь асуудалгүй байж болдог ч хамгийн их хүн үйлчлүүлдэг үйлчилгээний газрууддаа нэг компаний 3 ажилтан 3 ѳѳр юм яриад сууж байсан тохиолдол над дээр ѳнгѳрсѳн 5 дахь ѳдѳр тохиолдсон.

Би шууд л хэлсэн. Уучлаарай, би нэг компаний 3 ажилтан 3 ѳѳр зүйл хэлж байгаад үнэхээр их гайхаж байна. Шууд даргатай чинь уулзмаар байна л гэж хэлсэн.

Одоо тэгээд нѳгѳѳ Франц үнсэлт энэ тэрийг бол би нээх ойшоодоггүй ш дээ. Нэг бол сайхан хацар дээрээ шоп хийтэл үнсүүлээд нѳгѳѳ бол тэгээл гэдийгээл зогсчихно.

Ялангуяа Монгол хүмүүс хоорондоо Франц үнсэлт илгээх бол нээх тийм барьмал шиг санагдаад байдаг юм. Сайхан гар зѳрүүлж, мэндэллээ, тэгээл болоо биш үү. Утга учиргүй хүний мэндчилгээгээр мэндлээд нээх сайхан харагдахгүй л байгаа юм.

2 comments:

  1. Японд авчирч туршлага судлуулахынсан наадуулыг чинь. Банкны ажилтан нь хоолны газрын зөөгч нь өмнө өвдөг сөгдөж байгаад захиалга авч үйлчилж байгааг хараад ухаан алдаад унах байх дөө.

    ReplyDelete
  2. naraa мину, яасан сайхан юм бэ. Энд бас цагаачид дэндүү их ирээд арай ѳѳр бологсон байж магадгүй гэж боддог.

    ReplyDelete