Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Sunday, 11 March 2012

Шавийн бүтээл

Манай шавь мэдээ хөрвүүлсэн байна.


Нөхцөл, дагаварыг сайн судалчихвал нэлээд сүрхий Монгол Бичигтэй хүн гарч ирэх нь ээ. Та бүхэн мэдээлэлийг уншина уу.

Ойлгогдохгүй үг байвал асуугаарай.


Хуудас-1, Алдааг олно уу

Хуудас-2, Алдааг олно уу


5 comments:

  1. neleeeeeeeeen nuhval bas unshigdah l yum shig bna. ternees bol shuud shuud oigood yavchij chadahguinee. bas gadaad ug neleedgui baih shig bna tiimee.
    ternees tanii nadad beleglesen deerh dursgaliin ugiig bol gaigui tailchihsan shd kk

    ReplyDelete
  2. daraa tuxtai orj irj unshnaa kkk, odoo air ajiliin xajuugaar xuurxun xvvxnii blogoor galit shagaichaad garlaa, mend shoo ;)

    ReplyDelete
  3. Zoye мину, тийн хө нэлээдгүй хэдэн гадаад үг байгаа. Гэхдээ гайгүй алдаа нээх байхгүй байгаа. Мундаг уншдаг л юм байна ш дээ.

    Бөбөг мину, баярлалаа, бөөн баяр ар араасаа угсараад балалжийнаа хэ хэ хэ. Дараа сайхан босоо бичигээ уншаарай хө.

    ReplyDelete
  4. Аяа яа, их л зовж унших юм байна, эхний 3 мөрийг л харлаа, цааш нь залхуурав. Ингээд л худам бичгээ уншиж ч чадахаа больтлоо мартчихдаг юм байх даа.

    ReplyDelete
  5. Deghi мину, байнга та нартаа злриулж бичлэг хийж байнаа уншиж байгаараай дороо сэргэнэээ

    ReplyDelete