Онгоц, автобусаар байнга зорчиж явдаг над мэтийн хүнд маш нийцсэн төдийгүй, автобусны зогсоол, метронд унших боложмтой, авсаархан, хөнгөхөн орчин үеийн цахим ном Kindle нь өнөө үед бидний цүнхний анд болоод байна.
Kindle-ыг Amazon цахим хуудас уруу орж худалдан авч амьдрах орон, ном худалдан авах хэлбэр гэх мэтийг тохируулсаны дараагаар Amazon цахим хуудсанд хэрэглэгч болж номоо худалдаж авч эхлэнэ.
Одоогоор Kindle 1, 2, 3, 4 мөн Kindle DX, touch, гэсэн 6 төрөл гараад байгаа бөгөөд хэмжээ тус бүр ойролцоогоор 203,2 мм x 134,6 мм x 9,1 мм, багтаамж 2,0-4.0 Go бөгөөд 170-535 гр жинтэй бөлгөө.
Утасгүй интэрнэттэй үед худалдан авах товчыг дарангуут ном таны Kindle дотор орж ирсэн байх төдийгүй та уншихад бэлэн боллоо гэсэн үг.
Нүүдэл суудал хийдэг хүмүүст хэдэн янзын номоо тэвэрч явахгүй нэг жижиг хавтасаа барин нүүх нь эдийн засаг, байгаль орчинд маш ээлтэй юм.
Багтаамжныхаа хэмжээгээр ойролцоогоор 250-300 ном агуулах боломжтой бөгөөд нэг номын хэмжээ 500 хуудас хүртэл гэж тооцоолход болох ажээ.
Тэрээр та завгүй үедээ эсвэл хоолоо хийж байхдаа номоо яригч хэлбэр дээр нь тавьбаас таны ном танд хүссэн номыг чинь дуудан уншиж өгөх болно.
Миний цахим ном бөлгөө |
Миний өөрийн туршлагаас үзэхэд Kindle номон дотроо Англи хэлний тайлбар тольтой ирэх бөгөөд унших явцад мэдэхгүй үг гарч ирэхэд товч даран шинэ үгийг тодруулж тайлбарыг авч болно.
Мөн ном нь хатуу хавтас бүхий номыг бодвол зах зээлийн үнэ 30 хувь дахин хямдаар борлогддог. Хэлний мэдлэгээ дээшлүүлэх үүднээс би заримдаа Amazon цахим хуудаснаас үнэгүй номнуудыг авч уншдаг.
Түүнчлэн өөрийн хувийн мэдээлэлийг Amazon цахим хуудас уруу явуулж Kindle хэлбэрт оруулж болох бөгөөд Монгол төгрөгөөр багахан хэмжээний мөнгө төлнө.
Одоогоор би Гого цахим хуудаснаас Монгол ном Kindle хэлбэрээр худалдан авч уншиж чадахгүй байгаа бөгөөд гол нь Гого-ийн цахим ном миний Kindle-ийн хэлбэрт таарахгүй байгаа. Учир нь Монголд Kindle цахим номыг оруулж ирэхдээ тохиргоог тааруулсан болно.
Kindle цахим номын давуу тал-Авсаархан, хөнгөхөн, хэрэглэхэд хялбар, нүдний хараанд муу нөлөөгүй
Сөрөг тал-Долоовор хуруугаа амандаа хүргэн норгож номын хуудасыг шарх хийтэл эргүүлэх боломжгүй.
Ингээд та бүхэндээ шинэхэн, авсаархан номоо авч нэг дор 200-300 ном унших боломжыг хүсэн ерөөе!
Номын цагаан буян дэлгэрэх болтугай!
endees yavahaasaa umnu avah zuilsiin jagsaaltiig maani naadah chin terguulj baigaa, avnaa avna, hicheel hiiedggui ajil hiideg bolohooroo nom unshih zav garah baihaa
ReplyDeleteI love my kindle :)
ReplyDeletebi bas ngiig avhiimsan geel bodool bgaa
ReplyDeleteТаных яг минийхтэй адилхан юм байна шд кк. Олон ном чирч явахгүй нь сайхан кк бас зориулалтын жижиг гэрэл тогтоочоод харанхуй газар ч уншиж болдог
ReplyDeleteГилийн хатан мину, харин тиймээ хичээл гэж стрэсдэхгүй болхоор гоё эсвэл эл хуль байх боловуу , хэзээ төгсөхийн бэ
ReplyDeleteDreamer мину, хэлээд юүхэвээ би бас
Гуталчин мину, аанхаан тэгээд хурдан аваал хурдан галт тэргэндээ уншаад яваарай
miracle мину, Хүүеээ тийм үү энэ хоёрыгоо суулгая ккккк, тэр жижиг гэрлий нь би саяханыг хүртэл дотор нь байгаа гээд бодож яваад Со хүүхнээс асуусан чинь авдаг гэнээ_ Хаана байдым бол доо
авмаар юм байна эхлээд англи хэлээ сурмаар юм байна
ReplyDeleteавмаар юм байна эхлээд англи хэлээ сурмаар юм байна
ReplyDeleteDelgermaa Erka мину, англи хэлээ сурах зорилгоор аваал тэгээд сайхан үнэгүй хүүхдийн ном уншаал тэгээл сурчих хэ хэ хэ
ReplyDeleteСайхан эд байна оо, би чамд ebook.gogo -г рекламдаад байсан чинь чи бүүр надаасаа түрүүлээдн эзэмшчихсэн явж байгаан байна шдээ ккк
ReplyDeleteDeghi мину, харин тиймээ хаа ч явсан цуг гээд л явж байна. Одоо Монгол ном аваад уншдаг болчуул болоо доо.
ReplyDelete