Би: Юу хийж амрав?
Х1: Машинаараа тэгж зугаалаад
Х2: Мотоциклоороо тэр хот уруу яваад
Х3: Усан онгоцоороо тэр нууран дээр загас агнаад
Х4: Цасны мотоциклоороо ойд очиж хэд хоноод
Х5: Дөрвөн дугуйтаараа бартаат зам туулаад
Ийм төрлийн унаа унахгүй бол эр хүн биш |
Ford, Dodge гээд олон төрөл бий |
Энийгээ нөгөө машиныхаа араас чирээл зунжингаа нуур хэсээд давхина даа |
Модон дунд харваж өгнө дөө, бас л байх ёстой нэг унаа нь |
Цасны мотоцикл, нисмээр унаа чинь энэ байна лээ дээ, эрчүүдийн гол яриа |
Энэ их гоёоо, олон хүүхэдтэй айлд их байдын байна лээ, жорлон, унтлагын ор, гал тогоо, хувцасны шүүгээ, ширээ бүгд байгаа |
Энэ бол сайхан л байдаг байх |
Манай ээлжний ажилчин ноднин нэг шинийг авсан. Байнга л Оттава, Монриал хот уруу явж байдын. Гэхдээ зөвхөн дулааны улиралд. Гудамжинд таарч байхад бол дуу чимээ энэ тэр нь аймаар юм билээ.
Би мөрөөдөхдөө цасны мотоциклийг нь ахдаа, бартаат мотог нь ахын хүүхдүүдэд гэр бүлийн вагоныг нь гэрийнхэндээ авч өгөхиймсаан гэдийн. Цасны мото нь бол Монголд хад чулуунд тээглээд явахгүй. Энд бол хад чулуу байхгүй дан мод бас цаc их орно.
Гэр бүлийн аяллын вагон нь бас гоёоо. Монголд орж очсон гэсэн байхаа. Гэхдээ үнэ гэж тэнгэрт биз. Нэг баян нь Германд ч гэл үү дээ захиалж авчруулсан гэсэн.
Би ми нь энэ хэлхээтэй төмрүүдийг харж шүлсээ гоожуулахгүй өмд, гутал, цүнх харж шүлсээ гоожуулах нь яамай даа.
сайхан унаа эдэлдэг залуус байна
ReplyDeleteDelgermaa Erka мину, харин тиймээ хө, сайхан сайхан
ReplyDelete