Ижий нь муу охиноо уйлж байна гэж зүүдэллээ
Ингэн тэмээ уйлахыг ч ховор харсан даа ижий нь
Сааль сүүндээ дэвэлзсэн ч
Санаа сэтгэл дэгэлзсэн ч
Сарних бодлын үзүүрт охин минь торойно
Сайхан блог бичдэг гэнэ миний охин
Амьтан хүн уншиж байна
Саяхан сонинд гарсан гэнэ миний охин
Ажилынх нь залуус ярьж байна лээ
Сайн явна гэнэ миний охин
Холын хүн хэлж байна
Саарч явна гэнэ миний охин
Хэрээ хүртэл гуагалж байна
Аль нь ч надад ялгаагүй ээ
Алтан дэлхийд охинтой байгаа нь
Алдар хүндийн оргил юм шүү
Ижий нь охиноо
Их санах юм даа
Хонь ямаа хоёроо
Андууран байж саналаа
Хойд айлын хүүхдүүдийг урд айлын хүүхдүүд гэж
Зөрүүлэн байж саналаа
Алгаа миний охин
Арван тавны сарыг
Ард гартал хүлээлээ
Машин мотоциклийн дууг
Мотор болтол нь чагналаа
Ижийдээ ойрд ирсэнгүй ээ
Айлын охин докторын зэрэг хамгаалж гэнэ
Аймаг сумаар нэг баяр наадам болж байна
Миний муу охин баклавартаа сурж байна гэнэ
Мэнд мэдээд л асууцгааж байна
Үеийнх нь хүүхнүүд хоёр гурван хүүхэд төрүүлж
Үндэс мөчир нь цэцэглэж байна
Миний муу охин 30 нас хүрлээ
Мөөмөнд нь ч сүү ороогүй явна`
Эрдэм номоо сайн сураад
Ижийдээ хурдан ирээрэй
Ирэх наадмаар ижий нь охиноороо
Охин нь ээжээрээ гоёоё!
Буянтай даа миний охин
Буурал ээждээ ир
Ботго шиг ижийдээ тэшээд ир
Тоор Тоор Тоор!
Тэмээчин Бүсгүй
Канад улс
Кюбэк муж
2012 он 03 сарын 07
Жич: П.Бадарч Эхий сэтгэл-ээс үлгэрлэв.
Жич: П.Бадарч Эхий сэтгэл-ээс үлгэрлэв.
Монголын сайхан эмэгтэйчүүд, эхчүүд,эгч,эмэгтэй дүү нартаа бүгдэд нь Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийн Өдрийн Мэнд Хүргэе!
Бүүвэйл хорвоо бүгдээр бүүвэйл!
Burkhan yaahaaraa zarim humuust bichih aviyas zayachdag bainaa, kk.
ReplyDeleteSaikhan bayarlaarai.
Ejii ruugee bas yardgiimshdee
goyo bichjee nulims tsiilegnev. bayarin mend
ReplyDeletenaiz zaluu bga yu uchalara shal dali um asuuj ntr kkk
биологийн угжиндаа удахгүй сүү оруулаарай :-). баярын мэнд!
ReplyDeleteГилийн хатан мину, Хүн болгонд заяасан байгаа ш дээ хэ хэ хэ. Тэгнээ яараад л байгаа. Баярлалаа.Сайхан баярлаарай.
ReplyDeleteГуталчин мину, Баярлалаа,Сайхан баярлаарай,Харин тиймээ би бас бичихдээ цээж бачуураал байв. Ааааягүүү найз залуу олж өгөх нь үү кккккккккк хө.
Монгол бүсгүй мину, Сайхан баярлаарай, харин тиймээ түүнийг чинь ээж хүртэл өдөр бүр хэлээд зүгээр суулгахгүй байна хэ хэ хэ,
Сайхан бичжээ Цогцог минь.
ReplyDeleteDeghi мину, маш их баярлалааа
ReplyDelete