Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday, 9 March 2012

Кюбэк хүмүүс юу ярьдаг вэ?

Энд тэнд уулзахаараа юу ярьдаг хүмүүс гэж бодож байна? Гэр бүл, амьдрал, авгай хүүхэд, уул ус, цаг агаар, гэх мэтээс авхуулаад цаашлаад дэлхий дахины мэдээ сонсдоггүй юмаа гэхэд орон нутагтаа болж байгаа үйл явдалыг ярьж болно.




Гэтэл энэ хүмүүс хаа учирч тааралдсан газраа зөвхөн АЖИЛАА ярьдий ш дээ үнэн гайхмаараа.

Хоол идсэн ч, онгоц, унаагаар зорчиж явсан ч, угаалгын өрөөнд таарсан ч, дэлгүүр хоршоон дээр тааралдсан ч ажилаа л ярьна.

Урждар бүр би байрныхаа коридорт саваад унах шахав. Манай дарга нөгөө хэлтэсийн 3 ажилчинтай бүгдээрээ өрөөнийхөө үүдэн дээр гарцан ажилаа ярьж байвал яахав. Би бүр очоод даргай даргай гээл тараамаар санагдсий ш дээ. Амралтыг цаг ш дээ уг нь.

Би тэгээд ажилынхнаасаа зугатаж өөр ширээнд сууж хоол идэхгүй бол ажилаа яриал, ажил асуугаад байдгын. Ойрд харин Kindle номоо барьж ороод хоол идэхдээ номоо уншаад аргалдаг болсон.

Тэгсэн өчигдөр дарга хажууд ирээл суулаа. Номоо уншаал чухал царайлаал суулаа. Нөгөө тэр гээл ажилаа яриад эхэлсэн. Бүтэн 12 цаг ярьсан ажилыг чинь 10 цаг ярихгүй байж нээрэнгээсээ болдоггүйм байх даа.

Үгүй энэ чинь одоо цаг агаар, үр хүүхэд, авгай, амраг, спорт, улс төр, нийгэм, эдийн засаг гээд мөн их сэдэв байнаа.

Би гэхдээ нэг ч хүн улс төр ярьж байхыг сонсоогүй. Улс төрөөр хол байдаг болхоор тэр үү. Гэхдээ бүү мэд. Улс орны байршил, ёс заншил,хүн ам гээд маш олон зүйл нөлөөлөх учираас нэг талаас нь тийм гэж хэлэхэд бас өрөөсгөл.

Аль эсвэл ажилаас өөр ярих юмгүй болчихсон ажилын хэнхээнүүд юм уу эсвэл үнэхээр ажилаас өөр зүйлээс сэтгэл ханамжын баталгаа авч чадахаа больчихсон юм уу.

Эсвэл нөгөө их кредит данс нь ажил яриулахгүй байхын аргагүйд хүргэдэг юм уу бүү мэд. Ямар ч байсан залхаад, муужраад унатал ажилаас гадуур ажилаа л ярьна.

Би өөр юм ярьмаар байна ва ха ха ха ха.

2 comments:

  1. Delgermaa Erka мину, Харин тиймээ, өөр эсэн бусын юм ярьмаар байхын

    ReplyDelete