Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday, 10 March 2012

Газар доогуур явж байгаад ирлээ

Манай ажилын хажууд, нисдэг тэрэг дээрээс
Дарга надад аж байдлын зураг авч байх үүрэг буулгаад нэг зургийн аппарат, тулгуур хөл 2 авчирч өглөө.



Аж байдал гэдэг чинь байгаа юм байгаагаараа байдагийг хэлнэ. Байнга наад аппаратаа авч яваад зураг аваад бай гэнээ.

Тэгээд яахав дээ ажилаа хийхээр нөгөө хэдэн нөхдүүдийн ажиллаж байгаа газар болох газрын гүнд очиж баахан сүрийг үзүүлж байгаад ирлээ.


Налуу ам

Ажилын байрны орчин, дуу чимээ, тоос шороо энэ тэрийг үл харгалзан алхах гутаа чирсан муур шиг бээвийсэн би гэдэг нээх л сүр хувцас, гутал, бүс, гэрэл болсон хүн чааваас даа.

Тэгсэн мөртлөө энэ хүүхэнд бас зураг авах авьяас алга юмаа. Ямар сайндаа ажилын байрны талд нь ороод явж байсан чинь аппарат гэнэт нэг бичиг гарч ирээд зураг дархааргүй боллоо.

Нөгөөхий нь би ойлгодоггүй ээ. Тэгээд бага даргаас асуутал батерей нь дуусчиж гэж байна гэдийн. Батарей нь дуусчиж гээд биччиж болдоггүйм байх даа.

Тэгээд яахав дээ ажил болж орчоод буцаад гарья гэлтэй биш. Тэгээд нөгөө аппаратныхаа цүнхний хармааг ухсан чинь шинэ зайнууд байдын. Ажилтай хүн цаанаа өөр юмаа. Гэтэл би гэдэг хүнийг бас харчих.

Аппарат зайтай болоод бөөн баяр цааш алхлаа. Газрын гүн гэдэг чинь дуртай газраа гишгэж, дээгүүр харж, исгэрсэн шиг явдаг биш болхоор алхах бүртээ сонор сэрэмжээ дээшлүүлж явна. Дээрээс нь би аж байдлын зураг авна.

20 гаран зураг дарсаны дараа аппаратныхаа гэрэл гаргагч хэсэгийг олж, гэрэл энэ тэртэй сүр зураг авч энэ тэр. Харин тэр хөдөлгөөнтэй үед нь бол будааны хэдэн зураг гарсан байна. Тохируулдаг юм байдаг л байлгүй.

Малгайныхнаа гэрлээр замаа гэрэлтүүлэн болсон болоогүй баахан л хана, машин, тэрэг, багаж хэрэгсэлийн зураг авлаа. Ус үзээгүй гутлаа тайлна гэгчээр нэлээд алхаснаа хүрмээ тайлаад орхисон чинь нэлээд гүн хэсэгт аймаар даарлаа ш дээ. Тийм нэг сэрүүхэн байна лээ.


Ам уруу орох үүд

Эсгий хийх газар хүүхэд нохой хоёр хэрэггүй гэгчээр би гэдэг хүн тэнд жинхэнэ гай болохоос зай бол гэсэн зарчимтай байсан тул, хоёр цагийн дараагаар дээшээ гарах гэж байсан машинд суун гарч ирхэд, байгалийн гэрэл, нар үзсэн миний нүд 10 минут орчим нээгдэж чаддаггүй.

Инээд ч хүрэх шиг, нүдээ анх нээж байгаа гөлөг шиг л юм боллоо.

2 comments:

  1. Сайхан цэмцгэр тунель байна ооо

    ReplyDelete
  2. Deghi мину, 2 сард усны судал таараад бараг нэвтрэлт хийгээгуй

    ReplyDelete