Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Sunday, 4 March 2012

Хаалга тогшоод буцжээ

Хоёрын хоёулаа намайг Канадаар хөндлөн гулд хайж, хайж аргагүйн эрхэнд Air Canada-д суугаад нутаг буцсан байна.




Эвий дээ, сэтгэл гаргаж тэр холоос аз жаргал, баяр баясал дагуулан ирж байгаа хоёрыгоо би гэдэг хүн мэдэхгүй, намайг хайж энүүгээр бүтэн сар эргэлдээд Монголдоо буцсаны дараа нь мэдлээ. Гар утасны дугаараа өгөх минь яалаа гэж сууна.


Ирэх сураг л байснаас хойш ийм хурдан хил, гааль гатлаад ирнэ гэж та хоёрыг яаж санахав дээ. Эвий эвий.

Миний амьдардаг хуучин газарт хүртэл очиж. Гэтэл тэр хавийнхан намайг таниагүйгээр барахгүй амьдралдаа тийм гадаад хүн хараагүй хэмээн ойлгуулан мань хоёрыг буцаасан байна.

Би яг тэр үед нүүсэн юм. Би нүүнэ шүү гэж хэлж л байсан санагдах юм. Хөөр баяртаа догдлоод сайн тоогоогүй юм байлгүй дээ.

2,5 сая хүн дотроос Тэмээчин Бүсгүйг олох нэг өөр 34 сая хүн дотроос Монгол Бүсгүйг олох нэг өөр. Гэхдээ их дөхсөн байна. Ганцхан гар утасны дугаараа л өгсөн бол өдийд би тэр хоёртойгоо үнгэлдэн сууж байх байж.

Хэчнээн зардал гаргаж хоёрын хоёулаа наашаа ирсэнийг тааж мэдэшгүй. Миний хуучин амьдарч байсан хотын хүмүүс жаахан сэтгэл гарагсан бол болохгүй юмгүй байж.

Эд нар заримдаа хагас РОБОТ хүмүүс шиг санагддаг юм. Бүх юм нь дүрэм журмандаа баригдаад хөдөлшгүй болгоно. Дээрээс нь татвар гэдэг үг ам таглана. Дуусаа, гүйцээ.

Урь орхоор дахиад л над уруугаа зүглэнэ гэнэ өнөө хоёр чинь. Одоо яахнав дээ. Хэрэггүй ш дээ, сэтгэл гаргалаа одоо боллоо гэтэл үгүй ээ чамайг олохдоо л олно гэж байна.

Шинэ хаягаа алдаа, мадаггүй өглөө. Гар утасны дугаараа цээжинд нь шивлээ. Одоо та 2 минь намайгаа олоод ир дээ. Та хоёрыгоо тэсэн ядан хүлээж сууна.

Ямар их сэтгэл, тэвчээр, чин зориг гаргаж, намайгаа зорьно вэ ХОЁРЫН ХОЁР ИЛГЭЭМЖ минь.

Аян замдаа сайн яваад, хагарч няцралгүй ирээрэй хонгоруудаа.

3 comments:

  1. haha ilgeemj uu kk bi odoo blogoor naizalsan 2 gar bjde l gej bodloo

    ReplyDelete
  2. хүн л гэж бодож байлаа, ккк

    ReplyDelete
  3. Эртний анд мину, кккк энэ хэлбэрийг зүйрлэл гэдэг бил үү уран зохиолын хэллэгт

    Монгол бүсгүй мину, хоёр илгээмж зөрөөд сүйд наана чинь хэ хэ хэ

    ReplyDelete