Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday, 29 March 2012

Нормондоо орлоо



14 хоног сайхан зугаалаад, хану энэ тэр үзэж гэвтэж байгаад өнөөдөр өглөө 05 цагт босоод машин, онгоц хөлөглөөд ажил дээрээ ирлээ. Цас ихтэй, жиндүүхэн байна даа.

Ингээд сайхан нормондоо ороод авлаа. Өдөр бүр нэг цагт босно, нүүр гараа угаана, хувцаслана, иднэ, ажиллана, ажилаа тарна, усанд орно гээд бүх юм нэг хэвийн. Илүү дутуу юманд үрэх цаг байхгүй ХОП гээл болооод явчлаа.

Хүн гэдэг амьтан заримдаа нэг дүрэм, журам юманд баригдаж байвал дээр байдаг ч юм шиг. Эс бөгөөс уяанаасаа алдуурсан ботго шиг хаа хамаагүй тэшээд юу хамаагүй сэнгэнүүлж явах нь ээ.

Ирсэн чинь манай ээлжийн залуу намайг 05 сард 14 хоног ажиллаач, би Чикаго явж зугаалах гэсийн гэнээ. Тэр үеэр ганц хичээлтэй байх юм болхоороо тэгьеээ л гэлээ.

Өчдөр нөгөө ханугаа дуусгах гээд шөнө нэг цагт унтлаа ш дээ. Тэр хануны гол дүрийн залуу ямар хөөрхөн гэж сананаа та минь ээ. Ханунаасаа гарч чадахгүй өглөө өөрийгөө чимхлээ ш дээ ва ха ха ха ха.

Хүүшээ нөгөө Монголын нэг өдөр гэсэн зурагтай Говийн ноолууран ороолт чинь 199 000 гэж байна гэнээ. 150 000 дотор байх болов уу гэж бодсон чинь байдаггүй ээ. 200 000 төгрөг хүзүүн дээрээ тохоод юу өөрчлөгдөх юм бүү мэдээ харж л байя.

Нөгөө үзэх хануны нэр чинь энэ шүү Миша минь ээ. Les amours Imaginaires par Xaviar Dolan, 2010.

2 comments:

  1. huuee naadh chin harin gaigui bna. bi ongordog 12 sard irehiinhee omno nooluuriin delguuruudeer orood onholdoj unah shahsan. omno ni 30-40 l gedeg bsan engiin tsamtsuud chin bugd 130 bolson bn lee. goyo, gobi, evseg yalgaagui. odoo bol buur uned oroo biz. odoo ch barag ochihooso halgah geed l bna shuu. yumnii une buuuuuur tengeriin tsaad zahad garsan boltoi.

    ReplyDelete
  2. Dreamer мину, харин тийм гэнээ хэдэн борчуудаа мөлжөөд дунд нийгэм гэдэг байхгүй болох нь ээ. Нөгөө хэдэн төгрөг ингээд ноолууран эдлэл үрүү яваастай.Бас нэг нарийн хар өмд авчий гэсэн чинь 150 000 гэнээ. Одоо түүнийг өмсөөд Шакира шиг оозтой болдог бол авья л даа тээн.

    ReplyDelete