Бүх тѳлѳѳлѳгчидѳд ийм цүнх ѳгч байна лээ |
Энэхүү нийгэмлэгийн үйл ажиллагаа болон жил бүр уламжлал болон явагддаг их хуралын тухай ѳгүүлье.
Хойд Америкийн Ази судлалын холбоо нь Хойд Америктаа тѳдийгүй дэлхий дахинаа буй Ази судлалын маш том сүлжээ болон ѳргѳжиж байна.
Одоогоор энэхүү холбооны судлаачид гишүүдийн 80 илүү хувь нь Хойд Америкийн судлаачид байгаа бѳгѳѳд цаашид Азиас маш олон судлаачид, гишүүд нэмэгдэх хандлагатай байгаа хэмээжээ.
Энэхүү холбооны гишүүн болсоноор холбооны гишүүдтэй санал солилцох, судалгааны ажилд оролцох, их хуралд хэлэлцүүлэгт оролцох гэх мэт маш олон давуу талууд байгаа ажээ.
Цүнхэн дотор |
2013 оны Их хурал АНУ улс, California муж, San Diego хотод 2013 оны 03 сарын 21 ээс 24 ны хооронд Manchester Grand Hyatt буудалд болох нь ээ.
Эрдэм шинжилгээний ѳгүүлэл, илтгэлийг 2012 оны 05 сард цахим хуудас дээрээ зарлах тѳдийгүй 2012 оны 08 сарын 02 хүртэл хүлээн авах юм байна. http://www.asian-studies.org/
Одоо л энэ цааснуудыг үзээд сууж байна |
Торонтод болсон хуралд Монгол судлалын чиглэлээр ямар нэгэн судлаач илтгэл тавиагүй бѳгѳѳд Ѳвѳр Монголын бүжиг, дуу гэсэн сэдэвээр АНУ ын 2 судлаачид хэлэлцүүлэгт оролцсон юм.
Энэхүү хэлэлцүүлэг нь сэдэв сэдэвээр нэг хэлэлцүүлэгийн хугацаа 2 оос 2,5 цаг явагддаг бѳгѳѳд ѳѳрийн сонирхсон сэдвээр багаа олох нь маш чухал бѳлгѳѳ.
Одоогоор би энэ 2 судлаачын багт орж илтгэлээ явуулах бѳгѳѳд комисс миний илтгэлийг уншиж дүгнээд оруулэх эсэхээ шийднэ.
Миний олсон энэ хэлэлцүүлэг нь дуу, бүжиг гэсэн чиглэлтэй учираас энэ сэдвээр илтгэл бичих болоод байна.
Хэлэлцүүлгийн хѳтѳлбѳр |
Мѳн та бүхнийг сонирхож буй бол энэхүү судалгааны ажилд хамтдаа оролцохыг хүсч, уриалж байна. Та бүхэн асуулт, санал байвал миний temeechinbusgui@gmail.com хаягаар холбогдоно уу.
Чамтай цуг энэ нийгэмлэгийн ажилд чинь оролцъё оо хө :). Миний мэргэжилд дөхөм юм байна даа
ReplyDeleteБаярлалаа найзаа. Энэ зургаан сард дараа жилийнх нь илтгэлийн сэдэв зарлагдана гэсэн. Тэгэхээр нь илтгэлээ бичээд л уралдаж өгнө шүү дээ хө. Илтгэл шалгарвал тэгээл АНУд уулзая хө.
Delete