Нэрий нь мэддэггүй ээ |
Юу юугүй 03 сар гарчихсан тууж явна. Би гэдэг хүн энэ сард 14 хоног ажиллаад дараа нь 14 хоног амраад сар дуусах нь ээ. Өчигдөр ажил дээрээ ирлээ.
Хаа очиж өнөөдөр -18 хэм их сайхан тогтуун байна. Нөгөө их цас чинь доошоо суугаад эхэлсэн байна.
Нэлээд хайлаад доошоо суусан байгаа биз |
Тамхины сав маань одоо цухуйж эхэлж байна |
Манай энд маш чухал |
55 тонн |
Жаранхөлтийн 60 жилийн ой энэ жил болж байна |
Би ч тэгээд ярьна гэж янгир ямаа ууланд авирч байгаам шиг баллана шүү дээ. Ямар сайндаа хэлний ангид байхдаа Монгол улсаа магтаад эцэст нь хүрч байсан чинь Колумб залуу асуужийн:
-Чи чинь Монголоо диваажингийн орон шиг л ярьхын
-Бараг л мөн дөө ха ха ха ха
-Тэгвэл яагаад энэ дэлхийн хүмүүс Монгол уруу чинь нүүхгүй байгаан
-Хүмүүс мэдэхгүй байна ш дээ. Би тэгээд ярьж өгч байна ва ха ха ха ха ха ха.
Колумб залуу очиж нүдээрээ батлана гэсэн шүү нөхдөө.
Төл малын дуу цангинаад ямар сайхан байгаа бол доо. Сэтгэл санаа тэнийгээд хүн бүхэн мишээгээд сайхан хавар болох шинжтэй. Сайхан хаваржаарай!
hahha hoorhon yum , gehdee l divaajin shde, utaaagui l bolchuul kk
ReplyDeletechuups мину, утаагүй болно доо болно болох л болно хэ хэ хэ
ReplyDelete