Солонгос ресторанд Франц хэлний багш Со хуухэн бид 3 хоол идэхээр болзсон. Тэр 2-ын хичээл тараагуй байна. Би сая метрогоор давхиад амьсгаадсан хун ирлээ.
Удээс хойш Франц хэлний ангийн Герман хуухэнтэй уулзана. Монриалд ирэхээрээ боон уулзалт болдог юм.
Торонтогийн зурагийг гэртээ очиж байгаад тавьнаа. Торонтод 2 хоноод ирсэн чинь Монриалд зун болчихсон байна ш дээ.
Би нээрээ анх удаагаа Ийш тийшээ яваад буцахдаа бараг хоосон чемодантай ирлээ. Дуурээл даваал асгаал боон санаа зовоодог байсан чинь энэ удаад сул санаа амар сайхан байлаа.
Авсан юм гэвэл нэг шаахай 3 ширхэг Kipling цунх тэгээл болоо. Би нээрээ Kipling цунхэнд нугасгуй ш дээ кккккк.
............................................................................................
За багш Со хуухэн 2 ирчээд Бибимбаб идчээд явлаа. Со хуухэн бид 2 омно нь ярилцаад би даахаар болсон юм. Багш баярлалаа л гээд байна.
Баахан л ажил торол сургууль соял ярьлаа. Ойрд Монгол яваагуй болхоор огох юм байдаггуй. Дараа Монгол явахаараа ноолууран ороолт авчирч огно гээд амалцан. Мартчих вий дээ сануулаарай за юу.
Польщд торсон, Белгид оссон дараа нь Канад уруу цагаачилж ирсэн эмэгтэй байгаа юм. Аягуй намбалаг, Монголын тухай их сонирхдог,сайн ч багш байгаа юм.
За одоо нэг аяга ногоон цай уучаад Герман хуухэнийг утасдтал нь юм авахгуйгээр дэлгуур хэсье.
Маргааш гэрийн зуг.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
за сайхан уулзаад л бай
ReplyDeleteDelgermaa Erka мину, Уулзаад л байна хэ хэ хэ
ReplyDelete