Гүйгээл, үсрээл, алхаал, сураал, ажиллаал, сэлээл, тоглоол, давхиал, нисээл ...гэх мэт маш олон содон сонин үйл явдал болжээ.
Шинэ он гараад 17 хонож байхад хуучин онд болсон үйл явдалаа тэмдэглэж байна. Нэлээд бодож, тунгааж онцлох үйл явдалуудаа нэрлэе гэж бодлоо.
1. Энэ улсад ирээд нэг жил хэл сурч, нэг жил мэргэжилийн хичээл үзэж эхэлсэний дараагаар ажилд орлоо. Нэгэн байгууллагын төсөл дээр ажилчидын цагийн бүртгэл, бараа материалын хангамж, захиалга гээд хийх ажил мундахгүй. http://tsogie.blogspot.com/2011/07/blog-post_15.html
2. Монголд ажиллаж байсан компаний 3 залуу ажилаар энд ирж, тэдэн дээр очиж 2 хонож, амаа өвдтөл ярьж, гэрээс аав, ээж эргэж ирж байгаа юм шиг САЙХАН байсныг онцлохгүй байхын аргагүй. http://tsogie.blogspot.com/2011_06_01_archive.html
3. Анх удаа Казино орохоор Монриал хотын Казино зорьлоо. 100 доллар задлуулж бүгдийг нь 20 ширхэг 5-тын дэвсгэрт болгож нэг тавтыг 70 хүртэл өсөгсөн боловч шуналтаж байгаад 70 ч үгүй 5-ч үгүй болсон. Өнгөрдөг намар дахин очсон боловч сонирхол хөдлөөгүй. Дахиж Казино орохгүй байх. http://tsogie.blogspot.com/2011/03/blog-post_28.html
4. Юнител Компаний гадаадад амьдардаг хүмүүст зориулсан Монгол Утас авлаа. Баруун солгойгүй ярьж гарлаа. 2011 оны ярианы хуулга гэж хөөрхөн юм байна.
Ээжтэйгээ-09 цаг 51 миниут 04 сек
Ахтай-02 цаг 06 минут 23 сек
Том бэртэй-57 минут 14 сек
Дүүтэй-01 цаг 34 минут 16 сек
Бага бэртэй-01 цаг 35 минут 49 сек
Нагац эгчтэй-10 минут 31 сек
Авга дүүтэй-59 минут 35 сек
Их сургуулийн ангийн багштай-01 цаг 11 минут 34 сек
10 жилийн ангийн охинтой-55 минут 47 сек
Бас бус 1-2 удаа холбогдсон дугаар хэд хэд байна. Нийт ар өвөргүй 4 хуудас хуулга байна. Гэхдээ Бүтэн жилд Монгол утсандаа 50 000 төгрөг зарцуулжээ.
Дээрх яриануудаас би зөвхөн ээж рүүгээ залган ярьж, бусад уруу нь дохиж дуудлага хүлээн авсан болно.
5. Канад улсын нийлслэл Оттава хотоор аялаж мөн үзэсгэлэнт Алтанзул цэцэгний баяр, Үндэсний мүзей үзлээ. Маш олон өнгөөр ургадаг ид шид шиг цэцэг, үзэж дуусахгүй их дурсгал, түүхтэй музей байна лээ. http://tsogie.blogspot.com/2011/05/blog-post.html
6. Кюбэкийн Их Сургуулийн 18 кредит хичээлийг ардаа хийлээ.
7. Монгол бичиг, Монгол хэл сурах гэсэн эрмэлзлэл бүхий Хонконг шавьтай боллоо. Монгол бичиг онлайнаар зааж эхэллээ.
8. Алдарт Ниагара Хүрхрээ үзлээ. Аугаа гайхамшиг, өнгө, зурагийг мэдэрлээ. http://tsogie.blogspot.com/2011/05/blog-post.html
9. Торонто хотод дэлгүүр хэсч урьд өмнө гараагүй рекорд эвдэж баахан юм цуглууллаа. http://tsogie.blogspot.com/2011/05/blog-post.html
10. Канадын шуудан холбооны хүндэт илгээмж илгээгчгээр тодрох их ойртсон байна. Нийт Франц, Япон, Их Британи, Хонконг, Өмнөд Солонгос,Монгол, АНУ гэсэн улсууд уруу 31 удаа 21 хүн үрүү илгээмж явуулжээ. Юугаа ингэж явуулдын бэ, хүүхэээн.
11. Канадын хорт хавдарын эсрэг үйл ажиллагаанд сайн дурын ажилтанаар оролцлоо. Хүнсний дэлгүүрийн үүдэнд Алтанзул цэцэг худалдаалсан болно.
12. Усанд сэлж сурна гээд бүтэн жил хичээлэллээ. Дөнгөж хөвөх гээл хөвөх гээл байж байна. Сэлж сурахад их сэтгэлийн тэнхээ, найдвар хүлээж байна даа. Сурна даа сурна. http://tsogie.blogspot.com/2011/04/blog-post_23.html
2012 онд том том үйл явдал, агшин болно гэдэгт бүрнээ итгэлтэй байна. Мөн их сургуулийн хичээлийн 1/3-ийг ардаа оруулах, авдар авдараар мөнгө хураах, жаахан аялал хийх гэх мэт адал явдал, учрал их хүлээж байнаа.
Шинэ онд нь бас том том амжилт хүсье. Бүүр олон ажил амжуулаарай. Нээрэн тэр Юнителийн утас их зүгээр шүү.
ReplyDeleteYa ireh ond n bur ih adal yavdal, amjiltiig husii daa
ReplyDeleteUnitel-iin utasnihaa tuhai delgerengui bicheech gsn hehe. Bi bas selj yeroosoo surahgui yumoo gol ni aigaad bgaa blhr hezee ch surahgui yum shig bn.
ReplyDeleteНараа мину баярлалаа, харин тиймээ
ReplyDeleteэлгийг минь дэвтээдэг зүйл
Zoey мииу, баярлалаа, зөндөө сайхан учрал, амжилт хүлээж байгаа
Гуталчим мину, www.myphone.mn уруу ороод дугаараа сонгоод тэгээд программы нь комдоо суулгаад ярьж гарна даа. Дохиол дохиол гоёоо гоё ккк
дажгүйшүү.. үр бүтээлтэй л өнгөрсийн байна
ReplyDeleteDelgermee Erka мину,баярлалаааа хө.
ReplyDelete