Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday 5 January 2012

Ном бэлэглэеээ

Юуны ѳмнѳ миний тѳрсѳн ѳдѳр болох гэж буйтай холбогдуулан та бүхэнд дараах номыг бэлэглэхээр шийдлээ. Ноднин эндхийн нэг хүүхэн надад баахан уран зохиолын хуучин ном ѳгсѳн юм. Би нэг хэсэг англи хэл сурч байгаа Япончуудад бааханыг шуудангаар явуулаад одоо бас нэлээд хэд үлджээ.


Би заримыг нь уншсан заримыг нь уншаагүй л байна. Адал явдалтай зохиолууд ч их байх шиг байна. Ингээд ном авах хүсэлтэй хүмүүс номоо сонгоод надад хүсэлтээ ирүүлнэ үү?Би ѳѳрѳѳ мѳнгѳѳ тѳлж шуудангаар илгээх болно.  Номын цагаан буян дэлгэрэх болтугай!






















14 comments:

  1. this promised landiig avii tegehuu

    ReplyDelete
  2. thank you in advance :)
    The savior-g avch bolhu?

    ReplyDelete
  3. Хөөх ямар гоё ийн бэ, баярлалаа. Вайлд сийдийг авч болох уу?

    ReplyDelete
  4. Жагаа, Заза хоёр минь ээ, temeechinbusgui@gmail.com уруу хаягаа явуулна уу?

    ReplyDelete
  5. Болноо Бѳбѳг минь, хаягаа дээрх хаяг уруу явуулаарай.

    ReplyDelete
  6. avah yum bolonguut bi hurdan orj irjiinaa kkk VICTORIA HOLT iig zahialj boloh uu ??

    ReplyDelete
  7. Сийлэн мину, Авч болноо хѳ, хаягаа дээрх цахим хуудас уруу явуулаарай хѳ.

    ReplyDelete
  8. yuni omno torson odriin mnd ymr shn setgeltei um be mash ih byrlalaa, nadad ymr ch nom n bsan tah ve. ali boloh gegeeleg zohioltoi nomnoos negiig yavuulj bolhuu

    ReplyDelete
  9. Баярлалаа, Гуталчин мину, ерѳнхийдѳѳ дээгүүр номоо сонгочихсон байгаа ѳѳрѳѳ харж байгаад нэгийг нь хэлвэл арай амар болов уу гэж бодлоо хѳ.

    ReplyDelete
  10. minii anglish muu blhr utgiig n meddeggui unengee helehed zurgiig ni l haraad suuna hehe, ooroo medeel negiig yavuulahig bodooroi hehe, ymr ch bsan yah ve

    ReplyDelete
  11. над руу төрсөн өдөр хэзээ вэ гэдэг дээр мэйл бичээрэй

    авах юм болхоор хамгийн их сээгий байх юмаа

    ууб

    ReplyDelete
  12. За тэгьеээ Гуталчин минь ээ. Хамгийн романчикийг нь явуулнаа.

    ReplyDelete
  13. Хаягаа явуулна гэхээрээн яаах билээ. Гэрийнхээ хаягыг уу, ккк
    Эсвэл майл хаягаан юмуу? Би нь ойлгодгүй ээ.

    ReplyDelete
  14. Бѳбѳг мину, Ном хүлээн авах шуудангийн хаягаа явуулна хѳ. Гэрийн эсвэл ажилын хаяг аль нь ч болно.

    ReplyDelete